
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 23. Лхагва гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 15. Буд гараг. Харцага одтой, 6 цагаан мэнгэтэй хөх луу өдөр. Өдрийн барилдлага: Үл зохилдох. Шүтэн барилдлага: Хүрэлцэхүй. Өдрийн наран 6 цаг 55 минутад мандан, 19 цаг 00 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, бич жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эл өдөр архи уух, тамхи татах, сэтгэл муутантай нөхөрлөх зэргийг цээрлэх хэрэгтэй ба угаал үйлдэх, бороо хур оруулах, зэтгэрийг номхотгох, хөгжмийн зэмсэг урлахад сайн. Гүүр тавих, газар ухах, гөлөг тэжээхэд муу. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой. Сар хиртэнэ. ( Зүүн аймгуудаар тод илэрнэ. ) Үс шинээр үргээлгэх буюу засуулбал өлзийтэй сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Үдээс хойш сэтгэл хөдлөлтэй холбоотой асуудал үүсч болзошгүй. Даралт өөрчлөгдөх, гэмтэл авах, сэтгэл хөөрөл, гутралд хүргэх магадлалтай. Ямар нэгэн алдаанаас зугтахад хамгийн ойрын хүний зөвлөгөө чухал байна. Дотно харьцаа үүсгэхээс анхааралтай байхыг зөвлөж байна. Хамаатан садантай хамааралтай таагүй мэдээ эсвэл таагүй үйл явдал тохионо. Биеийн тамирын танхимд тогтмол очиж эхлэх цаг үе, ядаж л дасгал хийж сур.
Үхэр (4/20-5/20)
Ажил дээр байдал тийм ч таатай бус байна. Хичнээн хичээсэн ч төлөвлөсөн ажлынхаа ард гарч чадахгүйд хүрнэ. Үүнд та урмаар битгий хугар. Нэг хэсэг завсарлаад үргэлжлүүлвэл хийж байснаас хоёр дахин илүү эрч хүчтэй байх болно. Хэн нэгэнтэй халуун дулаан яриа өрнүүлэх, хий дэмий яриа мөн ажлын гэрээ хэлэлцээр хийхээс татгалз. Ойр дотнын хүндээ эсвэл өөрийн эрүүл мэнддээ анхаарал хандуулаарай. Сүү сүүн бүтээгдэхүүн их хэрэглэж, өөх тостой зүйлээс татгалз.
Хамтатгах (5/21-6/21)
Шинэ төлөвлөгөө зохиох, мөн шинэ төслөө түншүүдтэйгээ хэлэлцэхэд таатай өдөр. Шинэ мэдээлэл санаа олж авахад ихээхэн цаг зарцуулна. Өглөөгүүр эмэгтэйчүүд эсвэл уран бүтээлчидтэй тохиролцоход хялбар. Үдээс хойш удирдлага эсвэл түшмэлүүдтэй хэл амаа ололцоно. Өдрийн хоёрдугаар хагасыг хайртай хүний хамтаар тайван, анир чимээгүй орчинд өнгөрүүлээрэй.
Мэлхий (6/22-7/22)
Нэг хэсэг нь хэт амиа бодсон зан гаргаснаас, нөгөө хэсэг нь ивээн тэтгэж найз нөхдийнхөө боломжийг хэт үнэлснээс хэрүүл зөрчил үүсгэж ихээхэн хохирол амсах магадлалтай. Олон хүнтэй арга хэмжээнд бүү оч. Ийм зугаа цэнгэл сайн сайхныг авчрахгүй. Ямар ч салбарт ажилласан таныг амжилт дагалдах учраас энэ боломжийг бүү орхи. Та авхаалж самбаа гарган санхүүгийн хямралаас төвөггүй мултрах ч болгоомж илүүдэхгүй.
Арслан (7/23-8/22)
Өдөр тутмын ажил хэргээс орж ирэх орлого өснө. Хэд хэдэн газар ажиллаж мөнгө олох боломж олдоно. Бүү яар, бүх бичиг баримтаа шалга. ажлаа гүйцээ. Уян хатан овжин бай. Зээл бүү өг, бүү ав. Гэр бүлийн эргэн тойронд харилцан бие биенээ зэмлэх бололтой. Өөрийн ухаалаг байдлаар асуудлыг шийдэхэд таагүй байдлыг засч, дотны хүмүүстэйгээ зөрчилдөхөөс зайлсхийнэ.
Охин (8/23-9/22)
Өнөөдөр таны нэр хүнд боловсролоос тань шууд хамаарна. Сурах ба өөрийгөө боловсруулах явцад таны харилцааны хүрээ өөрчлөгдөх нь тийм ч чухал бус. Нөхөрлөл ба уран бүтээлийн харилцаагаа тогтмол байлга. Гэвч албан тушаал ахихад тань өндөр тушаалын ивээл тэтгэгчид гол түшиг тулгуур болно. Магадгүй танд ашигтай санал ирнэ. Гэхдээ үр дүнг хүлээх хэрэгтэй мөн түүнчлэн гэнэтийн томоохон ашиг авчирна гэж бүү бодоорой.
Жинлүүр (9/23-10/22)
Эргэн тойрон таныг шүүмжилсэн хүмүүсээр дүүрч та зөрчил маргаанд толгой эргэнэ. Хэт улайрсан нэг талыг баримталсан байр суурь нөхцөл байдлыг улам хүндрүүлнэ гэдгийг сана. Ийм байр суурь баримталбал нөхцөл байдал мөд сайжрахгүй. Өсвөр насны хүүхдүүд нэлээд асуудалтай байх хэдий ч тэдэнд уурлахын өмнө өөрийгөө тэдний насан дээр ямар байснаа эргэцүүлэн бод.
Хилэнц (10/23-11/21)
Шинэ зорилго, сонирхол танилууд таны амьдралд бий болно. Энэ нь тухайн цаг нөхцөл тохируулан хүмүүст хэрхэн дээд зэргийн байдлаар харагдах тухай бодоход хүргэнэ. Эрч хүчээ бага зэрэг бууруулж, ирээдүйнхээ тухай бод. Төлөвлөгөөндөө засвар оруулах цаг болсон байна. Өөрийн хүч, нөөц, боломжийг зөв хуваарилж, чиглэсэн зорилгодоо хүрэхийн төлөө зоригтой урагшла. Харин биеэ тоож, бусдыг шаардаж шахаж болохгүй. Ажлын хамтрагч болон дарга удирдлагыг өөртөө татаж чадвал таны өмнө шинэ ирээдүй нээгдэх болно.
Нум (11/22-12/21)
Маш сонирхолтой үр бүтээлтэй цаг үе. Та хамгийн хүнд ажил төрлөө ч өөрийн эрч хүчээр биелүүлэх чадвартай байна. Танаас өөр хэн шийдвэрлэх харайлтад бүх хүчээ дайчилж чадах билээ дээ. Төрөлхийн шулуун шударга мөн харамгүй занг тань хар амиа бодогсод эсвэл хуурмаг хүмүүс ашиглах гэнэ. Тиймээс өөрийн хүрээний хүмүүстэйгээ харьцаарай. Эрүүлдээ өөрийн боломжоо дүгнэ. Та мөрөөдлийнхөө төлөө тэмцэх ёстой.
Матар (12/22-1/19)
Өнөөдөр та хувь заяатайгаа дахин хүчээ үзэж, нөхцөл байдлыг өөрийн талд ашигтайгаар эргүүлж чадна. Гэвч энэ байдлаа хадгалж үлдэхийн тулд зарим нэг зүйлийг золиослох хэрэг гарч магадгүйг сануулж байна. Үүнд та бэлэн байх хэрэгтэй бөгөөд анхаарал болгоомжтой байхад илүүдэхгүй. Одоо та эрүүл мэнддээ анхаарах цаг болсон тул өөртөө цаг гарган эмчид үзүүлж шинжилгээ өгөхийг зөвлөж байна.
Хумх (1/20-2/18)
Хайртай хүнтэйгээ учраа ололцох өдөр. Чухал хэрэгтэй ажлаа бөөнөөр нь бус хэсэг хэсгээр нь биелүүл. Оддын таагүй байрлал нь шинэ хүнтэй танилцахгүй, сайн мэдэхгүй хүмүүстэй цагийг өнгөрөөхгүй байхыг зөвлөж байна. Гэмтэж бэртэх, бүдүүлэг байдалтай учрах, дайсагнах байдлын аюул байна. Ямар ч өрсөлдөөн танд ашиггүй төгсөнө.
Загас (2/19-3/20)
Тантай хамт ажилладаг хүмүүс таны чадварыг үнэлснээр та илүү өндөр нөлөө бүхий албан тушаалд хүргэх ярилцлаганд орох болно. Цалингийн асуудлыг хэлэлцэхдээ болгоомжтой байх хэрэгтэй. Та гэрээ байгуулахын өмнө өөрчлөлтөнд хэр удаан дасч чадахаа тэдэнд ойлгуулах хэрэгтэй. Дэглэм барьдаг энэ ордныхон өөрчлөлт хийхээр шийдэж, хоол сойхын оронд дасгал хийхийг илүүд үзэх болно. Биеийн тамирын клубт бүртгүүлж, эрүүл мэнд бие галбираа хамгаалах талаар мэдлэгээ сайжруул. Кофе уухын оронд зөөлөн ундаа уухыг эрхэмлэ.
Өнөөдрийн зурхай /2016.03.23/ | ||
Үзсэн: 378 | Mongolian National Broadcaster |