
Өвөрхангай аймагт сүүлийн 15 жил тохиолдооогүй байсан улаанбурханы өвчлөл өнгөрсөн оны гуравдугаар сард бүртгэгдэж энэ жил хоёр дахь давалгааны дэгдэлт үргэлжилж байна. Өнгөрсөн онд 80 орчим сэжигтэй тохиолдол бүртгэгдээд байсан бол энэ сарын 21-ний байдлаар аймгийн хэмжээнд 311 сэжигтэй тохиолдол бүтгэгдсэний 20 гаруй нь лабораторийн шинжилгээгээр батлагдаад байгаа аж. Баруунбаян-Улаан, Богд, Бүрд, Гучин-Ус, Хайрхандулаан, Хужирт гэсэн долоон сумаас бусад 12 суманд улаанбурханы тохиолдол бүртгэгджээ. Зарим сумын хувьд цөөн тохиолдол буюу 1-2 тохиолдол бүртгэгдсэн байгаа бол Арвайхээр, Хархорин сумдад голомтлон дэгдэлт хэлбэрээр гарч буй юм байна. Тухайлбал, Арвайхээр сумын Ерөнхий боловсролын дөрөвдүгээр сургуулийн 14 бүлэгт 28 хүүхэд, "Мэргэд" сургуульд долоон хүүхэд тус өвчний тохиолдлоор бүртгэгджээ.
Аймгийн төвд өвчлөл нэмэгдэж байгаа нь Арвайхээрийн есөн багт бүртгэгдсэн тохиолдол, мөн МСҮТ-ийн сурагчид болон багш нар, зарим нэг цэцэрлэгийн хүүхдийн дунд гарч байгаа өвчлөл зэргээс тод харагдаж байна. Улаанбурханы өвчлөлийг бууруулах үүднээс 2000 хүн тун вакцинд хамруулж дархлаажуулсан байна.
Нийт өвчилсөн хүүхдүүдийн 60 хувь нь 1-8 сартай байгаа бол мөн 18-30 насны залуусын дунд өвчлөл их байна. Нийт тохиолдлын 49 хувь эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд БОЭТ-ийн хувьд орны хүрэлцээ муу байгаа аж.
Цаашдаа улаанбурханы өвчлөл зургаадугаар сар хүртэл үргэлжлэх хандлагатай байгааг албаныхан хэлж байгаа юм. Өнгөрсөн онд зургаан сартайгаас 6 нас хүртэл 12 мянган хүүхдийг вакцинд хамруулж дархлаажуулалт хийсэн байна. Үүнээс өмнө 2008 онд 2-10 насны бүх хүүхдүүдийг нэмэлт вакцинд хамруулж байжээ. Харин ирэх сараас эхлэн 18-30 хүртэлх насныхныг нэмэлт вакцинд хамруулахаар төлөвлөөд байна.
Өвөрхангай аймагт 15 жилийн дараа улаанбурханы өвчлөл бүртгэгджээ | ||
Үзсэн: 589 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.