
Өнөөдөр аргын тооллын 2016 оны Гуравдугаар сарын 27. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Галзууруулагч" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 19. Адъяа гараг. Хонгорцог одтой, 2 хар мэнгэтэй шар бич өдөр. Өдрийн барилдлага: Арвидах. Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй. Өдрийн наран 6 цаг 45 минутад мандан, 19 цаг 09 минутад жаргана.
Тухайн өдөр хулгана, луу жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр худалдаа арилжаа хийх, бизнэс эхлэх, хүү сангийн эх хатгах, эд агуурс авах, зээл авах, арвижуулах, дэлгэрүүлэх үйлийг эхлэх, хараал, жатхыг буцаах, бүжиг наадам хийх, цэцэрлэг байгуулах, хур оруулах, дарханы үйлд сайн. Хувцас эсгэх, шинэ хувцас өмсөх, зөвлөгөө хийхэд муу. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал “Сайн нөхөртэй учирах” хэмээх сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хувийн амьдралд маргаан зөрчил гарах өдөр. Харьцаа тань тогтвортой бус байсан бол салалтанд ч хүрч мэднэ. Та хоёр амьдралыг өөр өөрөөр хардаг байснаа ойлгоно. Өөрийн зорилгодоо хүрэхийн тулд сохроор бүү урагшла. Өөрийн боломж бололцоогоо ашиглахдаа шүүмжтэй ханд. Дипломат авьяас тань эсрэг хүйстэнд таалагдаж ажилдаа амжилттай байна.
Үхэр (4/20-5/20)
Эрүүл мэндийн хувьд тийм ч таатай бус байна. Учир нь улиг болсон өвчин сэдрэх магадлалтай бөгөөд газар авахуулахгүй байх талаар арга хэмжээ авах нь зүйтэй. Та маш их сэтгэлийн дарамтад орж болзошгүй тул хийж байгаа зүйлдээ анхаарал болгоомжлолоо сулруулахгүй байхыг хичээ. Хардалт, гомдол, хэрүүлээс хол байхыг зөвлөж байна. Гал түймэр эсвэл хулгай гарч болзошгүй.
Хамтатгах (5/21-6/21)
Шинэ имидж бүрдүүлэхэд таатай өдөр. Шоу бизнес болон уран зурагт үр бүтээлтэй байна. Орчин үеийн хувцас загварын дэлгүүрээр хэс. Имиджээ тохирсон сайхан хувцас худалдан ав. Гоо сайхны хагалгаанд ороход тохиромжтой. Настай хүмүүс эрүүд мэнддээ санаа зовох хэрэггүй. Харин залуучууд ялангуяа эмэгтэйчүүд өвдөхөөс урьдчилан сэргийл. Бага ярьж ихийг хийвэл тэр хэмжээгээр бүтэмжтэй байх болно.
Мэлхий (6/22-7/22)
Гэр орны асуудлууд танд төвөг удах магадлалтай. Нүүх эсвэл засвар хийх санаа төрнө. Ажил гэр орон сэтгэл санаагаа тайван, эмх цэгцтэй байлга. Дутуу дулимаг алхмаас болж ажил төрлөө үр дүнгүй болгохгүйн тулд ажлаа эртнээс төлөвлө. Хайртай хүнтэйгээ ярилцахад хүнд хэцүү байх нь тодорхой. Харин яаран дүгнэлт хийхгүй байхыг зөвлөе. Гэр бүлд үүссэн нөхцөл байдлыг сайн тал руу өөрчлөхийг хичээгээрэй.
Арслан (7/23-8/22)
Энэ ордныхон сэтгэлийн өвөрмөц байдал гайхамшигтай оюун ухаан, чадвар өндөр идэвхитэй байна. Өдрийн турш ашигтай хэлхээ холбоо тогтоо. Хаа сайгүй бүгдэд суралц. Сонирхолтой мэдээллийг олж ав. Түүнийг чадварлаг ашиглаж чадвал жилийн турш таны ажил төрөл амжилттай байх болно.
Охин (8/23-9/22)
Аливаа зүйлийн ард үлдэхгүй байхыг хичээ. Танаас үргэлж юм авахыг хүсч байдаг хүмүүсээс хол бай. Та өнөөдөр бага зэрэг ууртай байх хэдий ч аливаад ухамсартайгаар хандаж чадна. Маш чухал яриа хэлэлцээр хийгдсэнээр таны бизнест амжилт авчрах болно. Хайр дурлалын харилцаа их таатай байх нь. Гэхдээ ямар нэг зүйл болохыг хүсч байгаа бол өөрөө энэ бүхэнд бэлэн бай. Оюун санаагаа тайвшруулахын тулд иог бясалгал хийвэл тустай.
Жинлүүр (9/23-10/22)
Томоохон баяр ёслолд оролцох гэнэтийн урилга хүлээн авч магадгүй. Хэрэв та төвийг сахисан байр суурь баримталж буулт хийж чадвал хувийн төлөвлөгөө, зорилгоо биелүүлэх амжилтад хүрнэ. Танд дипломат арга барил одоо хэрэг болно. Дуугүй байх нь томоохон аюулаас зайлс хийх боломж олгож магад. Өмнө нь хэзээ ч төсөөлж байгаагүй хүн эсвэл танаас шал өөр шашинтай хүнд сэтгэл татагдах болно.
Хилэнц (10/23-11/21)
Шинэ ажилд орох, шалгалтанд бэлтгэхэд сайн. Тамирчид улс төрчдийг томоохон амжилт хүлээж байна. Нэг ангийнхан, хамт олонтойгоо харьцаагаа сайжруулах магадлалтай. Гэнэтийн таагүй мэдээг хүлээн авахад сэтгэл зүйн бэлтгэлтэй байгтун. Үүсэн гарсан асуудлыг шийдвэрлэхэд таны амьдралын эрч хүч, хувь хүний чадал энерги хүрэлцээгүй болохыг мэдэрнэ. Гэвч энэ нь түр зуурын мэдрэмж байх ба танд маш их нөөц байна. Таны эрч хүч өндөр байна. Гэхдээ түргэн дуусгаж чадахгүй ажил бүү барьж ав.
Нум (11/22-12/21)
Тэнцвэрт өдөр. Сэтгэл санаагаа эмхэлж цэгцэлж, мөн өөдрөг байна. Шинэ ажил эсвэл томилолтын талаар бодож болох боловч томоохон төсөл сэдэх хэрэггүй учир нь санхүүгийн асуудал буурна. Мөнгө санхүүгийн асуудалд үрэлгэн хүмүүс бодлогогүй алхам хийж болзошгүй тул анхааралтай байх хэрэгтэй. Гэр бүл найз нөхдийн хүрээгээ тэл. Цэцэг авч тариарай..
Матар (12/22-1/19)
Энэ өдөр гэр бүлд хэрүүл маргаан үүсэж магадгүй байна. Гэр орны зардал өрхийн төсөв таныхаар байх ёстой хэмжээнээсээ хэтэрсэн бололтой. Иймд төсвөө хянаж байх хэрэгтэй. Магадгүй та хэтэрхий гомдолтой эсвэл дотны хүнийхээ эрх чөлөөг хэт хязгаарласанд асуудал оршиж байж болох юм. Иймэрхүү асуудлыг хөнгөн зохицуулах арга заль мэх энэ ордны хүмүүст заяажээ.
Хумх (1/20-2/18)
Энэ өдөр маргаантай асуудлыг шийдэхэд, шүүхийн хэрэгт шийдвэр нь танд таагүй байж болно. Ойрын хүндээ шаардлага тавих нь маргаанд хүргэж мэдэх юм. Харилцан ойлголцол энэ өдөр байхгүй байна. Үдээс өмнө үлбэгэр болж, архаг хууч өвчнүүд сэдэрч бие тавгүйтэж магадгүй.
Загас (2/19-3/20)
Хаврын улирал тул аль болох олон төрлийн хувцас авч өмс. Мөн гадуур зугаалах нь их үр дүнтэй байх болно. Гадуур сайн алхаж, хөршүүдтэйгээ танилц. Та өөрийн гараар ая тухтай байдлыг бүрдүүлж чадна. Зарын самбараас комиссын бараа бүтээгдэхүүн хаана зардгийг мөн сонирхолтой уулзалт, клуб дамжаа хаана байгааг мэдэж ав. Эцэг эх болохоор бэлдэж байгаа бол зөв амьсгалах, хүүхдээ хэрхэн бойжуулах талаар сайн суралцаж, сэтгэл санаагаа тайван байлга.
Өнөөдрийн зурхай /2016.03.27/ | ||
Үзсэн: 687 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.