Шууд Chart

Дархан-Уул аймагт улаанбурхан өвчнөөр 5 хүүхэд нас баржээ

2016-03-28 11:27:48

Дархан-Уул аймагт улаанбурханаар өвчилсөн 3 сартайгаас 1 хүртэлх насны таван хүүхэд нас баржээ.

Тус аймагт улаанбурханы өвчлөл өнгөрөгч хоёрдугаар сараас илэрсэн байна. Харин гуравдугаар сарын 25-ны өдрийн байдлаар аймгийн хэмжээнд 1349 тохиолдол бүртгэгдээд байгаа аж.

Түүнчлэн нэгдсэн эмнэлэгийн Халдвартын тасагт одоогоор 76 өвчтөн хэвтэн эмчлүүлж байгаа бөгөөд үүний 78 хувийг 0-11 сартай хүүхэд эзэлж байгаа мэдээллийг тус тасгаас өглөө. Учир нь 0-9 сартай хүүхдэд улаанбурхан өвчний дархлаажуулалтын вакцин хийгддэггүй тул хүнд тусч байгааг эмч, мэргэжилтнүүд онцолж байна.

Эх сурвалж: darkhan.gov.mn


Дархан-Уул аймагт улаанбурхан өвчнөөр 5 хүүхэд нас баржээ  
Үзсэн: 611 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй