Шууд Chart

Конго улсад ажиллаж байсан Монгол Улсын иргэн хумхаа өвчин тусчээ

2016-03-29 09:54:34

Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн, 31 настай, эрэгтэй хумхаа өвчнөөр өвчилсөн нь тогтоогджээ. Тэрбээр  Бүгд Найрамдах Конго улсад ажиллаж байхдаа халдвар авсан байх магадлалтай бөгөөд энэ сарын 20-нд Монголд ирсэн байна.

Одоогоор өвчтөний биеийн байдал хүнд, өндөр халуурч, толгой өвдөх, арьс салст шарлах, ганц нэг цусархаг тууралт гарах зэрэг эмнэлзүйн шинж тэмдэгтэйгээр Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Түүнчлэн өвчтөнөөс сорьц цуглуулан Зоонозын өвчин судлалын үндэсний төвд шинжлэхэд хумхаа өвчин үүсгэгч P.falciparum зүйлийн үүсгэгч илэрчээ.

Эх сурвалж: ЭМСЯ, Шуурхай удирдлагын төв


Конго улсад ажиллаж байсан Монгол Улсын иргэн хумхаа өвчин тусчээ  
Үзсэн: 1060 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
103.9.90.xxx [103.9.90.xxx] 2016-03-30 13:24
yugaa ch hiij tend tenej ywsan yum
103.229.123.xxx [103.229.123.xxx] 2016-03-29 15:31
Конгод хүртэл Монгол хүн байнаа?

Бидэнтэй нэгдээрэй