Шууд Chart

“Алтан чагнуур”-ын эзнээр 10 эмч тодорлоо

2016-03-30 18:30:54

Өнөөдөр олон улсын эмч нарын баярын өдрийн хүрээнд Эрүүл мэндийн салбарыг хөгжүүлэх, хүн ардын эрүүл мэндийг сахин хамгаалах үйлсэд үр бүтээлтэй ажилласан эмч нарт “Алтан чагнуур”-ын шагнал гардууллаа. Энэ жил "Алтан чагнуур"-ыг авахаар 40 гаруй эмч нэр дэвшсэнээс шилдэг 10 эмчийг тодруулсан байна. 

Баян-Өлгий аймгийн нэгдсэн эмнэлэгийн нүдний их эмч А.Күлиза л гэхэд гуравдугаар шатлалын эмнэлэгт хийдэг нүдний болор солих хагалгааг аймагтаа амжилттай хийдэг. Их сургууль төгссөн цагаасаа хойш аймгийнхаа эрүүл мэндийн салбарт тасралтгүй ажилласан түүний хөдөлмөрийг үнэлж “Алтан чагнуур”-ын эзнээр тодруулсан байна. 

Тэгвэл хуучнаар Нэгдүгээр амаржих газар буюу  "Нийслэл өргөө” амаржих газрын Эх барих эмэгтэйчүүдийн зөвлөх эмч М.Энхтуяа эрүүл мэндийн салбарт 30 гаруй жил ажиллаж байгаа. Тэрээр сүүлийн 10 жилийн хугацаанд л гэхэд 11 мянга гаруй хүүхэд эх барьсан. Мөн эх хүүхдийн амь нас эрсдэх магадлалтай 100 гаруй хүнд төрөлтийг амжилттай эх барьж авсан байна. 

Монголын эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос шилдэг эмч нарыг шалгаруулж “Алтан чагнуур” дээд шагналыг зургаа дахь жилдээ зохион байгуулж байна. Шалгуур өндөртэй энэ шагнал эмч нарын хувьд төрийн одон медалиас илүү үнэ цэнэтэй гэж мэргэжилтнүүд хэлж байлаа. Энэ жилээс алтан чагнууртнуудын чансааг улам сайжруулж нарийн мэргэжлийн төрлөөр 10 эмчийг шалгаруулсан байна. 

Нийтэлсэн: Moнголын мэдээ

“Алтан чагнуур”-ын эзнээр 10 эмч тодорлоо  
Үзсэн: 676 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй