
Өнөөдөр аргын тооллын 2016 оны дөрөвдүгээр сарын 3. Ням гараг. Билгийн тооллын XVII жарны "Муу нүүрт" хэмээгч Гал бич жилийн Хаврын дунд цагаагчин туулай сарын Билгийн тооллын 26. Адъяа гараг. Тооно одтой, 4 ногоон мэнгэтэй хөхөгчин туулай өдөр. Өдрийн барилдлага: Шид. Шүтэн барилдлага: Сэрэхүй. Өдрийн наран 6 цаг 29 минутад мандан, 19 цаг 22 минутад жаргана.
Тухайн өдөр хонь, гахай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Эл өдөр элдэв үйлд хянуур хандах хэрэгтэй ба ан, гөрөө хийх, мал, адгуус муулах, лусыг тахих, мал аж ахуйн үйл, удирдлагын суудалд суух, огторгуйн үүдийг боох, их хүмүүнтэй уулзахад сайн. Сэтгэлд сэвтэй газар очих, газар хагалах, ус булгийн эх малтах, балгадын суурь тавих, нохой худалдан авахад муу. Өдрийн сайн цаг нь хулгана, бар, туулай, морь, хонь, тахиа болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой. Үс шинээр үргээлгэх буюу засуулбал жаргал үргэлжид ирэх сайн хэмээжээ.
* * *Өрнийн зурхай * * *
Хонь (3/21-4/19)
Хоёр нас хүртэлх энэ ордныхон хувь заяаны онцгой анхаарал, халамжид байх болно. Тэд учир мэдэхгүй тул бэртэж гэмтэж магадгүй байна. Учир нь Далай Ван гараг, зүрхэн одыг голлож байрласан байна. Залуус харин эсрэгээрээ нийгэмд хандах хандлагаа жоохон эрчимжүүлэхэд азын тэнгэр таныг ивээх болно. Энэ ордны эмэгтэйчүүд өнөөдөр болзох, гэрлэн санал ч хүлээн авч магадгүй байна. Харин амьдралын чухал асуудал шийдэх тул сайн бодож эцэг эх, ах дүү, найз нөхөдтэйгөө сайн зөвлөж шийдвэр гаргах хэрэгтэйг одод зөвлөж байна.
Үхэр (4/20-5/20)
Уран Бүтээл, хайр дурлал, зугаа цэнгэлийн өдөр. Оройдоо таныг сонирхдог хүнтэй санамсаргүй уулзана. Тайвширч амьдралыг хялбархнаар хар. Хүмүүс танд татагдаж байгааг та анзаарах болно. Таны гал мэт эрч хүч, эелдэг нийтэч зан хүмүүсийг татна. Сэтгэл санаа болон биеийн байдал маш хүчтэй муудах тул үйл хөдлөлөө эргэцүүлж тунгаахыг зөвлөж байна.
Хамтатгах (5/21-6/21)
Бүтэлгүй хүлээлт, хоосон найдвар, эв дүйгүй харьцаатай холбоотой таагүй өдөр. Хөндлөнгийн нөлөө таны санхүүгийн байдалд муугаар нөлөөлнө. Эсвэл үйл ажиллагааны шинэ хүрээ хайсан эрэл хүссэн үр дүнд хүргэхгүй. Ямар ч шийдвэр хамгийн гэнэтийн үр дагаварт хүргэж болзошгүй.
Мэлхий (6/22-7/22)
Та түр ч болов бүх зүйлд санаа зовдог зангаа хаях хэрэгтэй. Энэ яаруу зан тань танд гэр орондоо засвар хийх эрч хүчийг өгдөг боловч нөгөө талаар хэт хурдан сэтгэл хөдлөлд автаж сэтгэл зүйн дарамтад оруулдаг. Хэрвээ хайр дурлалын харилцаа таны хүссэн зүйлийг өгч чадахгүй бол та зовж шаналж, салах талаар бодож эхлэх болно. Хайр бол бусдыг халамжилж, өөрт байгаа зүйлээ харамгүй өгөхийн нэр тул бодит байдалтай нүүр тулах хэрэгтэй
Арслан (7/23-8/22)
Таны гэрлэн бүрхүүл аура бэхжиж, амьдралын нөөц хүч өссөнөөр авьяас чадвараа бусдад харуулах боломж бүрдэнэ. Сэтгэлийн өөдрөг байдал, өгөөмөр чанар нь гэр бүлийн харилцаанд дулаан уур амьсгалыг бүрдүүлнэ. Хамтрагчтайгаа харилцах, шинэ хүнтэй танилцахад, аялахад маш сайн өдөр. Бүх зүйлийг хэмжээнд нь тохируул.
Охин (8/23-9/22)
Аялал томилолтоор явах, оюун ухааны хөдөлмөрт сайн өдөр. Хэрвээ та насан туршдаа ном бичиж үзэхээр мөрөөдөж байсан бол одоо эхэл. Шинэ танилтай болж, хуучин харилцаагаа сэргээнэ. Таны амьдралын хүч ямар ч ажлыг засаж чадах өндөрт байна. Шинэ холбоогоо ашиглаж, хойшлуулахгүй ажлаа шийдэх чухал мэдээлэл авна. Гүтгэлгээс хол бай.
Жинлүүр (9/23-10/22)
Эхний хагаст тааламжтай. Дарга нарын ивээл холбоотны тусламж авч мөнгөн сан ч арвижуулах магадлалтай. Эрчүүдэд хувийн асуудалдаа санаа зовоход хүргэхүйц уулзалт эсвэл үйл явдал тохиолдох магадлалтай. Муу санаат хүний гүтгэлэг болон хууран мэхлэлт нь ойр дотны хүнтэйгээ харилцахад хүндрэл үүсгэнэ. Энэ ордны эмэгтэйчүүд нь санаандгүй хэлсэн үг ярианаас эсвэл хөнгөн хийсэн үйл хөдлөлөөсөө болж хэн нэгний хатуу тоглоомын бай болохыг үгүйсгэхгүй.
Хилэнц (10/23-11/21)
Гэртээ үлдэж, гэр бүлийнхэнтэй цагийг өнгөрөөснөөр сэтгэл хангалуун байх болно. Цагтай уралдаж, замын хөдөлгөөнөөс болж уцаарлахгүй тул та маш тайван байх болно. Хүмүүстэй энгийн яриа өрнүүлж, инээж баясах нь хамгийн сайн эм болно. Эмнэлэгт хэвтэж буй найз, хамаатан саднаа эргэ. Инээмсэглэл бэлэглэх нь тэднийг эдгэхэд нэмэр болох болно. Хэрэв та сэтгэл хямралтай байгаа бол мэргэжилтнээс зөвлөгөө авч, байгалийн эмчилгээ хийлгэх хэрэгтэй.
Нум (11/22-12/21)
Төлбөр тооцоогоо хийх цаг үе ирсэн байна. Дотны хүмүүстэйгээ харьцах харьцаа тань үндсээрээ өөрчлөгдөнө. Нөхцөл байдлаа бататгах, санаачлагчтай мөн зоримог байхыг зөвлөж байна. Хэрэв өнөөдөр гэнэт өвдвөл өвчин тань хүнд байх болно. Дулаан хувцаслаж биеэ анхаар. Өөрөө өөртөө анхаарал тавихгүй бол таныг тоох хүн одоогоор байхгүй.
Матар (12/22-1/19)
Танд өнөөдөр олон таагүй үйл явдлууд тохиолдоход тэгтлээ их гайхах хэрэггүй. Интернетийн холболт тасарч, утас эвдрэх, хүмүүстэй харилцахад саад учрах гэх мэт. Мөн цахилгаан хэрэгсэлтэй болгоомжтой харьцаж, осол гэмтлээс сэргийл. Нэгэн зэрэг олон зүйл хийх гэсний хэрэггүй. Оюутнууд ямар нэг зүйлд сатааралгүй хичээлээ үр дүнтэй хийхийг хичээ. Ажлаа номын санд хийж, мэдээллийг уламжлалт аргаар олж ав. Олон төрлийн сэдвээр ном уншиж, мэдлэгээ зузаатгаж чадвал та гарцаагүй онц сурах болно. Хайр дурлалын харилцаанд зарим нэг бэрхшээл тохиолдох бөгөөд түр зуур тус тусдаа байвал илүү дээр байж мэднэ.
Хумх (1/20-2/18)
Гэртээ ойр дотнынхонтойгоо хамт байж эцэг эх болон хамаатан садныхандаа туслах хэрэгтэй. Гэр орноо тохижуулж, тавилгынхаа байрлалыг өөрчлөхөд их тохиромжтой бөгөөд таны мэдрэмжтэй бүтээлч зан энэ бүхэнд тань туслах болно. Эрсдэлтэй алхам хийж аз туршсанаар түүнээс гарах үр дүнд та сэтгэл хангалуун байж чадна. Мөнгөтэй холбоотой асуудалд та сонголтоо хийж чадахгүй эргэлзэж байвал өөрийнхөө орлогыг нягталж, мэргэжилтнээс зөвлөгөө авах хэрэгтэй. Зарим азтай энэ ордныхон өр зээлээ бүр мөсөн дуусгаж, өв хөрөнгө өвлөж авах магадлалтай.
Загас (2/19-3/20)
Энэ сард холбоотны харилцаа дэвшилттэй байна. Эмэгтэйчүүд илүү мэдэрнэ. Тэд нар улам үзэсгэлэнтэй гялалзах болно. Энэ байдлаар өөртөө татаж ажил байдал бэхжинэ. Өнөөдөр бол шинэ танилтай болох хүмүүстэй уулзахад тохирсон өдөр. Гэсэн хэдий ч та гэр бүлийн хүмүүстээ анхаарал тавихаа бүү мартаарай. Орой таны сэтгэл түгшүүрлэх магадлалтай учир та өөрийн дотны хэн нэгэнтэй өөрийн мэдрэмжийн талаар хуваалцаарай.
Өнөөдрийн зурхай /2016.04.03/ | ||
Үзсэн: 2330 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.