Шууд Chart

Эмэгтэйчүүд 55 нас хүрээд л тэтгэвэрт гарах ёстой юу?

2016-04-02 08:13:26

Тэтгэвэрт гарах нас чинь болсон гэж байнга анхааруулах юм. Яах ёстой вэ?

“А” миний бие эмэгтэй,  2016 оны тавдугаар сарын 01-нд 55 нас хүрнэ. Миний бие насаараа боловсролын байгууллагад үр бүтээлтэй ажилласан бөгөөд одоо бие эрүүл, ажлаа хэвийн хийдэг.

Гэтэл оны эхээр хөдөлмөрийн гэрээгээ сунгахад “Та энэ оны тавдугаар сарын 1-нд 55 нас хүрнэ. Таны оронд ажиллах хүн чинь хүлээгээд байгаа шдээ, та бүтэн 55 насаа хүртэл ажиллах гээд байна уу. Тэгээд л эцсийн хуулийн хугацаа дуусч байгаа шдээ” гэж захирал хэлсэн. Би ч гайхаад л “Уг нь 60 нас хүртлээ ажиллах боломжтой юм бишүү” гэхэд “Эрэгтэй хүн-60, эмэгтэй хүн-55 нас хүртэл ажиллана. Бүх л мэргэжил тэгдэг шүү дээ, та насаа бүрэн тулгах гээд байх шиг байна. Уг нь оны эхэнд одоо ч гэрээ сунгамааргүй л байна” гэх утгатай зүйл ярьсан. 

Манай сургуулийн эмэгтэй багш нар ер нь 55 нас хүрээд л, зарим нь 4 хүүхэдтэй гээд 50 нас хүрээд л тэтгэвэртээ гардаг. Миний хувьд бие эрүүл, ажлаа хийхэд саад болох өөр хүчин зүйл байхгүй тул үргэлжлүүлэн ажиллах хүсэлтэй байна. Бас энэ жил 6 дугаар анги авсан, энэ ангиа ядаж дунд ангиа төгстөл нь ажиллах хэрэгтэй байна.

Мөн сургуулийн захиргааны зүгээс байнга л “Та тэтгэвэрт гарах бэлтгэлээ хийж байна уу, таны дараагийн багш хүлээгээд байна” гэх зэргээр шахалт үзүүлэх нь маш их дарамттай байна. Надад зөвлөнө үү.

Хуульчдын зөвлөгөө: 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл тэтгэвэр тогтоолгоно

Тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх нас ба эмэгтэй хүний давуу эрхийн зохицуулалт:

Таныг 55 нас хүрмэгцээ хөдөлмөрийн гэрээгээ цуцалж, өндөр насны тэтгэврээ тогтоолгох шаардлагыг ажил олгогчийн зүгээс тавьж байгаа, харин таны хувьд 60 нас хүртлээ ажиллах хүсэлтэй байна гэж ойлголоо.

Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлд Ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах үндэслэлүүдийг зааж өгсөн бөгөөд 40.1.3-д “..ажилтан 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр авах эрх үүссэн” бол хөдөлмөрийн гэрээг цуцлах нэг үндэслэл болгон хуульчилсан.

Тэгэхээр хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох буюу ажил олгогчийн санаачлагаар цуцлахад “60 нас” гэсэн суурь зохицуулалт үйлчилж байна.

Мөн Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1-д “Даатгуулагч нь нийтдээ 20-иос доошгүй жил тэтгэврийн даатгалын шимтгэл төлсөн бөгөөд 60 нас хүрсэн бол өндөр насны тэтгэвэр тогтоолгон авах эрхтэй. Харин 20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгэтй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэж тэтгэвэр тогтоолгох суурь эрх болон насны хязгаарыг хуульчилж өгсөн.

Дээрхи заалтаар өндөр насны тэтгэвэр тогтоолгохын тулд:

1.Тэтгэврийн даатгалын шимтгэл 20-иос доошгүй жил төлсөн,

2. 60 нас хүрсэн байх гэсэн суурь шаардлага тавигдаж байна.

Дээрхи заалт нь Хөдөлмөрийн тухай хуультай уялдан хэрэгжихдээ ажилтан 60 нас хүрсэн бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлах эрх зүйн боломж үүсч байгаа юм.

Харин “20-иос доошгүй жил шимтгэл төлсөн бөгөөд 55 нас хүрсэн эмэгтэй өөрөө хүсвэл өндөр насны тэтгэвэр тогтоолгон авч болно” гэсэн зохицуулалт нь эмэгтэй хүнд давуу эрх олгосон заалт болохоос биш үүрэгжүүлсэн зохицуулалт биш гэдэг нь хуулийн заалтаас тодорхой харагдаж байна.

Иймээс та 2016 оны тавдугаар сарын 01-нд 55 нас хүрмэгцээ хэрэв “өөрөө хүсвэл” өндөр насны тэтгэвэр тогтоолгох эрх үүсэх бөгөөд ажил олгогч санаачлагаараа хөдөлмөрийн гэрээг цуцлах эрхгүй юм.

Харин танд шахалт дарамт үзүүлэх, өөрөө хүсэлт гаргаагүй байхад хөдөлмөрийн гэрээг цуцалсан тохиолдолд шүүхэд хандан, хөдөлмөрлөх эрхээ сэргээлгэх боломжтой.   

Эх сурвалж: Нийтийн эрхийг хамгаалах холбооны цахим хуудас Nekh.mn


Эмэгтэйчүүд 55 нас хүрээд л тэтгэвэрт гарах ёстой юу?   
Үзсэн: 2468 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
183.81.171.xxx [183.81.171.xxx] 2016-04-07 10:33
Хуулиндаа захирагдах ёстой хүн бүр. Манайд бас 55 хүрээд л тэтгэвэртээ гардаг. Ядаж хүнд нэр хүнд байх хэрэгтэй. Дараа нь залуу хүмүүст чижлүүлээд шавар болох хэрэггүй
183.81.171.xxx [183.81.171.xxx] 2016-04-07 10:32
залуу хүмүүст зайгаа тавьж өгөх хэрэгтэй ш дэ. Гараад хувийн сургуульд багшилж болно ш дэ. Залуу хүмүүсээ бодох хэрэгтэй. Тэтгэвэртээ гарахгүй бусад хүмүүст шавар болох хэрэггүй ш дэ. Өөрийн ухамсараар тэтгэвэртээ гар да
202.179.31.xxx [202.179.31.xxx] 2016-04-03 17:51
Хамт олондоо үнэлэгдсэн, ажилдаа санаачлагатай сайн ажилладаг бол ямар ч албан газар сайн ажилтнаа тэтгэвэрт гаргаад явуулахыг хүсдэггүй. 65-70 хүрсэн хүмүүс ажлаа хийгээд явж л байна. Харин эсэргээрээ тэтгэвэрт гарах нас нь болонгуут бушуухан явуулахыг хүссэн ажилтан ч байдаг.
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-04-03 14:00
хуулиараа тийм
182.160.32.xxx [182.160.32.xxx] 2016-04-02 12:28
mederemjtei bai tanii ajillah chadbar chini buurssan baigaag hyleen zobshoorch tetgebertee garaa bagsh gedeg chini erch hych shineleg baih estoi tegheer zaluu erchtei hymyys baij hynii hyyhdyydiig surgana
202.170.68.xxx [202.170.68.xxx] 2016-04-02 11:47
hudulmuriin huulind oilgomjtoi l zaagad ugusun bna shde. 55nas hursen, ulsad 20-ooc dooshgui jil ajillaj shimtgel tulsun , huvi hun uuruu husvel tetgeveree togtoolgoh erh ni neegdene. erh ni neegdsend ch uuruu ajillah sonihrholtoi bol 60nas buyu, ajil olgogoch hudulmuruun geree tsutsultal ajiilah erhtei gesen bna. tegeheer hen negen huniig alagchilah ch yumuu tiim zuil huulid zaagdaagui bolohoor mash sain huuli bna. ulsad 20jil ajillad tetgever avah erh ni neegdej bval zaaval ajiilahguigeer tetgever avch ehleh nasaa (55)huleeged, durtai businesee hiiged bj boloh ni
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2016-04-02 11:37
Unen sh dee undur nastai emegtei hun heden jil amrahaa bodoh heregtei surguuli tugssun shine saihan bolovson huchind bolomj olgoh heregtei er ni l emegtei hun 55 nas hureed tetgebertei garah nizuv ylangaya bagsh nar ted hund nuhtsuld ajilladag shuu dee
59.153.114.xxx [59.153.114.xxx] 2016-04-02 11:33
Ene bagsh tetgelegee avsan bol tetgevertee garah ni zuvsh dee 60 hursen emegtei hun barag emee bna bizdee shavi nariinhaa ireeduig bodoh heregtei ted saohan hugjih bolomjiig bitgii haa ta ulsadbarag 30 garan jil ajillasan bgaa odoo heden jil tetgeree avahaa boddoo
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-04-02 11:27
Turiin bguullagad 20-n jil ajilsan l bol huselteeree tetgevert gargamaar bnaa. 60 arai dendej bna. 60 hureed tetgevert garaad 1 satiin daraa nas barj bnshtee. Tiimees 50- aas deesh nastai bol sanalaaraa tetgevert garmaar bhiin
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2016-04-02 11:23
Eregtei 55 emegtei 60 bolgieoo
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2016-04-02 11:18
МАНАЙД ЭМЭГТЭЙЧҮҮД НЬ ЭРЧҮҮДЭЭС ИЛҮҮ УРТ НАСЛАДАГ ХИР НЬ ТҮРҮҮЛЖ ТЭТГЭВЭРТ ГАРДАГ НЬ ЁСТОЙ ТЭГШ БУС БАЙДАЛ ШҮҮ

Бидэнтэй нэгдээрэй