Шууд Chart

Нууцгүй үнэнээ өгүүлэх цагдаа

2013-10-03 09:45:37

Миний цагдаа намайг хамгаална.  Сэтгэл бүлээцүүлсэн энэ үг ямар дотно сайхан сонсогдоно вэ.

Тиймээ, амар тайван амьдралыг цогцлоогч энэ үгийн эздийн тухай өнөөдөр хэдэн үг холбохыг хүслээ. Үг холбохоос өөр аргагүй байдалд орчихлоо гэвэл үнэнд ойртох болов уу. Хүн ардынхаа амгалан тайван байдал энхийн төлөө тангараг өргөсөн цагдаа нар сүүлийн үед саар муу зүйлийг ихээр үйлдэх болов. 
Цагдаа согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүн гэмтээлээ, цагдаа дэлгүүр тонож дээрэмджээ, цагдаа хүний эрхийг ноцтой зөрчиж, зодож танхайрчээ, төрийн дүрэмт хувцастай согтуу, авилга авсан төрийн цагдаа гээд л цагдаагаар овоглосон хэргүүд үргэлжилсээр.
Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргидог гэгчээр дээрх үйлдлүүд цагдаагийн байгууллагын нэр хүндийг унагаж, миний цагдаа намайг хамгаална гэдэг сэтгэлд дулаан үг эсрэгээрээ санагдах болов. Гэхдээ цагдаагийн байгууллагыг бүхэлд нь ёс зүйн дүрмийг ноцтой зөрчсөн цагдаа нараар төлөөлүүлэн харах нь өрөөсгөл ойлголт юм. Харин ч цагдаагийн байгууллага өөрсдийнхөө эгнээнээс нь ийм хэргүүд гарсанд туйлаас харамсаж байгаагаа нуугаагүй гэдгийг юун түрүүнд хэлэхэд зүйтэй болов уу.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж анх нэр дэвшиж байхдаа “ард түмэнтэйгээ амь нэг Ерөнхийлөгч” байна хэмээн тунхаглаж байсныг хэн хүнгүй санаж байгаа биз. Тэрхүү амлалтаа өнгөрсөн жилүүдэд ажил болгох гэж хууль, шүүх цаазын хүрээнд багагүй бэрхшээлүүдийг гэтлэн байж эхнээсээ төрийн бодлого болон хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл төрийн ажил үйлчилгээ бүх нийтэд шилэн хорго шиг тунгалаг, нээлттэй байх тэрхүү зарчмыг өнөөдрийн ЦЕГ-ын удирдлагууд өөрсдийн байгууллагаасаа эхлэн хэрэгжүүлж эхэлжээ.
 Үүний нэг илрэл болох хэдэн тоо жишээг өгүүлье. Урьд нь ЦЕГ-аас иргэдийн гэмт хэргийн талаарх мэдээ мэдээллийг хүргэдэг байсан бол ойрын үеэс эхлэн цагдаагийн байгууллагтай холбоотой “сайн, муу” мэдээ мэдээллийг олон нийтээс нууж хаалгүй тодорхой давтамжтайгаар хүргэж байхаар болжээ. Өмнө нь байгууллагын дотоод нууц гэгддэг байсан цагдаагийн бие бүрэлдэхүүний талаарх зарим мэдээлэл, статистик тоо, судалгааг тоймлон хүргэе.
Цагдаа, дотоодын цэргийн албан хаагчид ёс зүйн дүрэм, журмаа ноцтой зөрчсөн гэмт хэргийн статистик үзүүлэлтийг тоогоор өгүүлье.
Сүүлийн гурван жилийн судалгаанаас харахад 2011 онд 2131 алба хаагч  холбогдож байсан бол энэ оны эхний найман сарын байдлаар 1383 болтлоо буурсан үзүүлэлт гарчээ. Энэ бүхнийг ёс журмын хяналт, ард иргэдийн гомдол санал, дотоодын хяналтаараа илрүүлдэг юм байна.
Харин хүний амь нас эрүүл мэндийн эсрэг, тээврийн хэрэгсэл хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам, шүүн таслах ажиллагааны эсрэг, шүүн таслах ажиллагааны эсрэг, албан тушаалын гэмт хэрэг, хүүхэд гэр бүл, нийгмийн ёс  суртахууны гээд хэд хэдэн төрлийн гэмт хэрэгт 2011 онд 101 хэрэгт 121 хүн холбогдож байсан бол 2013 оны мөн эхний найман сарын байдлаар 84 болтлоо буурсан харагдаж байна.
 
Энэхүү муу үйл хэрэг буурсан үзүүлэлт нь шуурхай арга хэмжээ, зөв зохистой арга барил, өндөр шалгуур үзүүлэлт, сургалт судалгаа гээд маш олон үйл ажиллагааны үр дүнгээс гарсан нааштай олон ажлуудын эхлэл нь ажээ. Цагдаа, цэргийн бие бүрэлдэхүүний тоо нууцын зэрэглэлтэй байдаг ч, тодорхой төсөөлөл ойлголт өгөх үүднээс цагдаагийн байгууллага өөрөө 7000 орчим албан хаагчтай өнөр өтгөн айл юм байна. Хаа газрын энэ мэт өнөр хүүхэдтэй айлд “сайн, муу” холилдон байдаг нь ч нууц биш. Тиймээс муугаа засаж залруулах, сайнаа илүү дөвийлгөж сурталчлах нь айл гэрийн эздээс хамаарах зүйл юм. Тэр ч утгаар цагдаагийн байгууллагын босго урьдынхтай адилгүй өндөр болсон нь дээрх буурсан тоо үзүүлэлтээс харж болохоор байна.
Бага тушаалын цагдаа, дотоодын цэргийн албан хаагч ямар нэгэн байдлаар гэмт хэрэгт холбогдон, ажлын хариуцлага алдах юм бол түүний дээд тушаалын удирдлагатай шууд хариуцлага тооцдог жишгийг ЦЕГ-ын нийт бие бүрэлдэхүүн хэдийнээ нэвтрүүлэн хэрэгжүүлж эхэлжээ. Өөрөөр хэлбэл тухайн бага тушаалын цагдаагийн албан хаагч хариуцлага хүлээгээд зогсохгүй удирдлага нь мөн дагаад зэрэг цол буурах, цалингийн хувиар шийтгэгдэх, ажлаас халагдах хүртэл хариуцлагыг хүлээлгэдэг болоод байгаа ажээ. Мөн цагдаагийн удирдлагууд ярьж, тушаадаг биш харин ч бага тушаалын ахлах бие бүрэлдэхүүнээ сонсож ажлаа хийдэг болсон нь энэ 7 хоногийн даваа гаригт болж өнгөрсөн улсын хэмжээний ахлах бүрэлдэхүүний сургалтанд яригдсан асуудлуудаас харагдаж байлаа. Түүнчлэн цагдаа өмнө нь 10 дугаар ангийн боловсролтой залуучуудыг сургалтанд хамруулаад эгнээгээ өргөтгөдөг  байсан бол өдгөө энэхүү байдал хэдийнээ үгүй болж дээд боловсрол эзэмшсэн залуус 3-6 сарын цэргийн эрдмийн сургалтаар бэлтгэгдэн, шалгалт өгч тангараг өргөснөөр энэ их айлын өндөр үүдээр алхах болжээ.  
Тиймээс цагдаагийн байгууллага гэмт хэрэгт холбогдсон алба хаагчийн тоо нь буурч, чадварлаг залуучуудаар бие бүрэлдэхүүнээ нэмж байна. Тиймээс төрийн энэхүү хариуцлагатай албанд хариуцлага алдсан алба хаагчид хуулийн өмнө дарга, цэрэг гэлтгүй зохих арга хэмжээгээ хүртдэг болсон.
Цагдаа түмний амар тайвны төлөө зүтгэх нэр төртэй үйлсээсээ ухраагүй. Харин ч өдрөөс өдөрт төрийн үйлчилгээг зөв зохистой хүргэхээр нээлттэй бодлого явуулж байна.

Улс, хот минь амар тайван байг.


Нууцгүй үнэнээ өгүүлэх цагдаа   
Үзсэн: 8074 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
85.176.131.xxx [85.176.131.xxx] 2013-10-09 18:38
ene duremt huwtas unheer onigoo boli adgiin hugjulgvi ornii ajilchidiin huwtas gej iim baidgiin yu we naadah chini 18 r zuunii ueiin oros huwtas bna bolij uz
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2013-10-07 11:39
ene shuumjleed biaga hunjaahan nerhayagtai ni heleed ugchihbul zvgeerbna Yamar tsagdaa mungutei hun dagaad daldagnaad yagaad bna heleed ugnuuu ner hayag chuhal bna
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2013-10-04 19:29
Ene duremt huvtsas odoo yu be yag hujaa shig yumnuud bolohnee. Bolimoor yumaa odoogiin hubtsas n ch gesen hujaa tsagdaatai tostei hujaagiin erliizuud l hubtsasnii zagvariig iim bolgodog baihdaa. Tsagdaa bol mergejiliin l hulgaich shuu de, halamtsuu yavsan hunii mongo togrog oodtei bolgoniig nuden deer n luivardaj avna. Mongotei hun harahaaraa nohoi shig dagaj daldganadag, mongogui huniig hund bodohgui ulam daramtalj zovoodog n unen shuu de. Mon busdiig huuramch hereg huleelgej baij l hereg ilruulelt ene ter sain gej tailan bichij bgaa humuus icheeseri toriin hooliig tegj iddegui yumaa anduudaaa
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2013-10-04 09:52
Shine hubtsasnii material saijirna gesen vnen uymboluu daa Material ni saijrahgui bol zagban ni bol yahab dee Bainga ygaaj indeuudeh shaardlaga gardag gilaigaad unen teneg bdag daa
103.26.194.xxx [103.26.194.xxx] 2013-10-03 22:15
ene nuguu shine huwtsas ni arai bish bizdee. hujaa shig haragdaj bainaa.
182.160.8.xxx [182.160.8.xxx] 2013-10-03 16:35
muu bol tsagdaa geed heree bolohoor basal tedniig hairlaj yabaarai
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2013-10-03 16:34
Tsagdaagiin baiguullaga buhend neelttei bolj baigaad bayar hurgie...
103.9.91.xxx [103.9.91.xxx] 2013-10-03 15:03
Цагдаа хүн болгон гэмт хэрэгтэн биш шүү дээ. Тэдний дунд үнэхээр төр, түмнийхээ төлөө хоёргүй сэтгэлээр нэг насаа элээж яваа залуу, дунд, ахмад үеийн цагдаа, офицерууд олон бий. Тиймээс тэдний дундаас зарим нэг цагдаа ажлын хариуцлага алдсан нь зөвтгөх зүйл биш ч, бид цагдаа нараа зөв ойлгож, тэдний ажлыг дэмжиж, хүндэтгэлтэй хандаж, хайрлаж баймаар юм байна шүү... Цагдаа байхгүй бол та бид амар тайван бүтэн нойртой хонож чадна гэж үү... Хүмүүсээ асуудалт хүлээцтэй хандахыг хүсье. Гадаад улсад сурч амьдардаг Монгол Улсын иргэн
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2013-10-03 13:35
Дурлалд халгимаар хорин таван насандаа аав минь Дуудлага ирлээ гэсэн сургаар яаруухан явчих нь гунигтай ч Дугар гуайн хэдэн малыг хулгайчийн гараас аварч Дуу аялах завгүйхэн залуу насаа үдсэн дээ.... Сумын клубын бүжгэнд үеийнх нь залуус дарвиж байхад Суудал тухлаад аав минь амрах эрх байхгүй Хөл нийлүүлэн бүжиглэж хөөрч цэнгэх олны дунд Хөөрхий дөө миний аав хөлчүү нэгний төлөө зовиноостой
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2013-10-03 13:33
Зүүн зүгийн алс буйдхан Эрээнцав өртөө Зүг алслан холдох Ховдын баруун хязгаар нутагт ч Зүрх сэтгэлээ дагаж аав биднийг гэсэн цэл залуухан ээж минь Зүүдээн ярьж, ханьтайгаа хуучилмаар өглөөг хичнээн удаа хамт угтсан билээ дээ Өмссөн хувцас нь бусдынхаас анги ондоо эр хүн Өргөсөн тангараг нь өөрийгөө ч зориулна гэсэн үгтэй Өргөө гэрийнхээ хоймрын авдар дээр удаан залардаггүй малгай нь төрийн сүлдтэй Өчигдөрийн болсон бүхнийг бидэнд ярьдаггүй нууцтай
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2013-10-03 13:33
Хаалга тогшин аав минь хэзээ ирэх юм бол Хаа хол, энүүхэн хавь ер хаана ч явж мэднэ Өргөсөн тангарагтаа үнэнч байхаа илүүд үзэж Өлгийтэй жаахан байхаас минь цөөхөн эрхлүүлсэн гэж гомдохгүй ээ Сургуульдаа хүрэх зам гэрээс минь холгүйхэн ч Сураг чимээ чагнан ааваараа хүргүүлвэл гэж хааяахан бодно Сумын цагдаагийн хүү гэж хүүхдүүд намайг дуудахад Сурагч жаахан нас минь омог бардамхан болчихдогоо
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2013-10-03 13:00
Энэ цагдаагийн албан хаагч нарыг 100 хувь бурутгадагаа болимоороо нэг өдөр цагдаагүй бол гэдэг өдөртэй болоод цагдаагүй нийгэм яахыг нэг харааасай бурхн миниь
202.72.245.xxx [202.72.245.xxx] 2013-10-03 12:27
7000-S HEDEN TSAGDAA HEREG HIISNIIG BODOH HEREGTEI TSAGDAAGUI BOL YU BOLHIIG TOSOOLOOD BOD TEGEED L BOLOO
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2013-10-03 11:53
Цагдаа чамаиг намаиг хамгаалдаг ганц цагдаагаар бүхнийг үгүйсгэхгүй.Бидний төлөө ажил үүргээ гүйцэтгэж байгаа та нартаа ажлын амжилт хүсье.
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2013-10-03 11:44
nuutsgui unenee uguulehgui ee tsgdaanuud
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2013-10-03 11:43
чи цагдаа юм чинь чамтай адил блгүй дээ
202.179.8.xxx [202.179.8.xxx] 2013-10-03 11:38
. цагдаа хүн бидэнтээ адил цагдаа
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2013-10-03 11:25
Тэр өдөр турк савхин куртка, жинс гээд аятайхан хувцастай явсныг бүгдийг нь хэтэвч, цаг, бөгжтэй нь мулталсан байсан.Одоо тархиндаа авсан гэмтэл нь хааяа өвдөн эм тан зална.Цагдааааааааа.......... гэж. Ээдээ харанхуй, хүнгүй газар цагдаа нараас хол явдийм шүү хүмүүсээ.Цаадуул чинь миний мөнгөөр авсан талхыг идчээд миний мөнгөөр авсан хувцасыг өмссөн чөтгөр явж байгаа шүү МИНИЙ ЦАГДАА НАМАЙГ АЛЖ МЭДНЭ
203.91.117.xxx [203.91.117.xxx] 2013-10-03 11:24
МИНИЙ ЦАГДАА НАМАЙГ АЛЖ МЭДНЭ Яагаад ингэж хэлэв гэвэл 90-ээд оны сүүлчээр миний ах согтуу цагдаа нарт зодуулж дээрэмдүүлж эрэмдэг / тархиндаа гэмтэл авснаас одоо үе үе өвддөг/ болсон юм.Тэр нэг муу ёрын өдөр нь нөгөө цагдаагийн баяр байлаа.Миний ах 1-р хороололд багын найзынхаа өндөр настай ээжийг гэрт нь эргэчихээд гарч явтал орцонд нь нэг нь дүрэмт хувцастай бусад нь хагас дутуу хувцасаа солисон 5-6 хөлчүүрхэсэн цагдаа нар хоргоож мөнгө нэхээд, төрийн цагдаа нар байна юу л болов гэж ингэсгээд өнгөрөх байлгүй гэтэл эсрэгээрээ болж нийлж ахыг минь ухаан алдтал зодоод өнгөтэй өөдтэй гэснийг нь бүгдийг тайлж аваад одсон байв.Тухайн үед нь СХД-ийн цагдаагийн хэлтэст мэдэгдсэн боловч өөрсдийнх нь дотороос болохоор аль болох дараад өнгөрдөг юм билээ.Ах маань улс төрийн дээд боловсролтой бэлтгэл офицер гадагшаа дотогшоо наймаа хийдэг, амьдрал нь боломжын.
27.123.214.xxx [27.123.214.xxx] 2013-10-03 10:43
Huurhii muu tsagdaa nar end tendees buun daramt deer ni tsalin baga hetsuu l bdag shtee
Nomin Brilliant [182.160.2.xxx] 2013-10-03 10:27
7000 мянган хүн амтай өнөр гэр бүлд сайнтай муутай хүмүүс байж болохыг ард түмэн зөвшөөрч өрөөсгөл хандахгүй байх гэж найдаж байна.
203.91.118.xxx [203.91.118.xxx] 2013-10-03 10:24
Цагдаа болоо ш дээ Хуулийн байгууллагууд энэ мэдээллүүдээ дэлэгэвэл таарнаааа

Бидэнтэй нэгдээрэй