
Дорнод бүсийн бас нэг гайхалтай цувралын нэг “Бостон Сэлтикс”, “Атланта Ховкс” багийн хооронд өнөөдөр өрнөлөө. Тэд зургаа дахь тоглолтод таарсан бөгөөд “Атланта Ховкс”-ын зургаан тоглогч 10 болон түүнээс дээш оноо авч цувралын сүүлийн тоглолтод тун сайн байгаагаа харууллаа. Ингэснээр “Бостон Сэлтикс”-ийг 104-92 хожиж, 4:2-оор цувралыг дуусгаж дараагийн шатанд шалгарав.
“Сэлтикс”-ээс Азайая Томас 25 оноо 10 дамжуулалтаар багаа тэргүүлсэн ч энэ нь “Ховкс”-ыг буулган авахад хангалтгүй байлаа.
“Атланта Ховкс”-ын зургаан тоглогч тун сайн байлаа | ||
Үзсэн: 1113 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.