Шууд Chart

“Хийморь бадарна” нэртэй шинэ уран бүтээл "мэндэлжээ"

2016-04-29 13:12:25

Дуучин Д.Нямдаваа Буриад ардын болон шинэ үеийн нийтийн дуунуудаас бүрдсэн “Миний буриад” цомгоо саяхан өлгийдсөн. Үүнийхээ өмнө тэрбээр “Буриад зоной аялгуу” нэртэй бие даасан анхны тоглолтоо "Монгол бөхийн өргөө"-нд хийж, “Буриад зоны дуучин хөвүүн” хэмээх нэр хүртэл хүрээд амжсан.

Тэгвэл сүүлийн үед нийтийн дууны төрөлд “хүч үзэж” байна. Түүний хамгийн сүүлчийн уран бүтээл хөгжмийн зохиолч О.Эрдэнээгийн аялгуу, яруу найрагч Д.Батсуурийн шүлэг “Хийморь бадарна” дуу юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хийморь бадарна” нэртэй шинэ уран бүтээл "мэндэлжээ"   
Үзсэн: 759 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй