Шууд Chart

М.Анхцэцэг Ази тивийн аварга боллоо

2016-04-30 14:39:52

Узбесктаны нийслэл Ташкент хотноо болж буй "Рио-2016" олимпийн эрх олгох хүндийн өргөлтийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсын тамирчин, ОУХМ М.Анхцэцэг аваргаллаа. Эмэгтэйчүүдийн 75 кг-ын жинд өрсөлдсөн тэрбээр огцом өргөлтөөр 112, түлхэлттэй өргөлтөөр 132 кг өргөж, нийлбэр дүнгээр 244 кг-ыг бярдсанаар ийнхүү аварга цолыг хүртлээ.

Түүнчлэн ОУХМ Б.Энхтамир огцомоор 98, түлхэлтээр 116 кг өргөж, нийлбэрээр 214 кг-ыг өргөснаар шагналт таюдугаар байр эзлэв.

75 кг-ын жинд Япон, Энэтхэг, БНСУ, Узбекстан, Тайвань зэрэг найман орны 10 тамирчин өрсөлдсөнөөс БНСУ, Тайваны тамирчид мөнгө, хүрэл медалийг зүүсэн юм.

Тэмцээний сүүлчийн өдөр өнөөдөр бөгөөд +75 кг-ын жинд ОУХМ Э.Билэгсайхан өрсөлдөнө.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Анхцэцэг Ази тивийн аварга боллоо  
Үзсэн: 815 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй