Шууд Chart

“Гэгээн муза” энэ сарын 7-нд болно

2016-05-02 18:47:14

Театрын урлагийн шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадмын улаан хивсний ёслол, шагнал гардуулах үйл ажиллагаа энэ сарын 7-нд болно.

УДЭТ-ын тайзнаа болох тус арга хэмжээ нь энэ жил 13 дахь удаагаа зохион байгуулагдах гэж байна. Үүнд орон нутгаас болон олон улсын театрын хамт олон өрсөлдөх юм.

Нэр дэвшигчдийн бүтээлийг өнгөрсөн дөрөвдүгээр сарын 30-аас энэ сарын 6-ны хооронд УДЭТ, "Black box" театр, Улсын хүүхэлдэйн театрын тайзнаа тоглож байгаа билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Гэгээн муза” энэ сарын 7-нд болно  
Үзсэн: 276 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй