
Монголын хөлбөмбөгийн үндэсний дээд "Хүрхрээ" лигийн шинэ улирал эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Монголд хөлбөмбөгийн лигийн анхны тэмцээн яг 20 жилийн өмнө, тухайлбал 1996 оны тавдугаар сарын 25-нд Монголын хөлбөмбөгийн холбооноос анхны лигийн тэмцээнийг зохион байгуулж, зургаан баг оролцон дөрвөн сарын турш өрсөлдөж байсан юм.
Анхны лигийн тэмцээнийг зохион байгуулахад тухайн үеийн МХХ-ны Ерөнхийлөгч С.Жамц, Ерөнхий нарийн бичгийн дарга Ч.Владимир, дасгалжуулагч Л.Доржсүрэн, МҮОХ-ны гадаад харилцааны референт Ж.Отгонцагаан, "Таван цагариг" сонины редакц ихээхэн хувь нэмэр оруулсан билээ.
Хөлбөмбөг сонирхогч та бүхэнд түүхт 20 жилийн ойн баярын мэндийг хүргэе.
Монголын хөлбөмбөгийн лиг 20 нас хүрлээ | ||
Үзсэн: 879 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.