
Японы мэргэжлийн сүмогийн Нацү башё эхлэхэд хэдхэн хоног үлдээд буй энэ үед 36 түрүүлсэн 69 дэх их аварга Хакүхо М.Даваажаргал бэлтгэлээ улам чамбайруулж байна. Тэрбээр дээрх башёд хоёр давахад л дээд зиндаанд хамгийн олон удаа давсан озэки Кайогийн 879 давааг гүйцнэ. Мөн зургаан жил хийсэн нийт цолтой бөхчүүдийн хурлын даргын ажлаа 70 дахь их аварга Харүмафүжи Д.Бямбадоржид өгсөн юм.
М.Даваажаргал энэ үеэр цахим хуудаснаа бичжээ. Тодруулбал, "Өнөөдөр эмчилгээтэй амарч байгаа Токитэнкү А.Хүчитбаатарыгаа эргэж очлоо.
Эмчилгээнд нь бага ч гэсэн нэмэр болог гээд бүх сүмочоос хандивласан мөнгөө ээжид нь гардууллаа. Мөн "Сэццү сооко" компанийн захирал агсан Асано Такаши бурхан болсонд маш их гашуудаж байна. Энэ хүн олон Монгол хүүхдийг сүмоч болохоор Японд ирэхэд гэр, байрандаа байлгаж сүмогийн дэвжээнд оруулж их амьдралд нь үдэж өгч байсан ачтан байв. Надаас эхлээд олон сүмоч анх удаа наран улсад ирэхдээ энэ хүний гараар дамжигдаж байсан бол одоо бүгдийнх нь гэр бүл, амьдрал ахуй сайжирсан байна. Үүнээс хойш ч биднийгээ тэнгэрийн орноос харж ивээж байгаарай" гэсэн байв.
Асано Такаши нь ийнхүү 77 насандаа тэнгэрт халихад нь Монгол сүмочид сүүлчийн замд нь үдсэн аж.
М.Даваажаргал: Олон Монгол хүүхдийг сүмод татан оруулсан ачтан маань өөд боллоо | ||
Үзсэн: 1067 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.