Шууд Chart

“Алтай” хамтлаг тоглолтоо хийнэ

2016-05-03 13:28:56

Язгуур урлагийн өв залгамжлагчдын нэг “Алтай” хамтлаг энэ сарын 22-нд бие даасан тоглолтоо УДЭТ-ын тайзнаа хийхээр зэхэж байна.

Тус хамтлаг нь 2011 оны арваннэгдүгээр сарын 11-нд байгуулагдаж, Монгол угсаатны хөгжмийн товчооны дэргэд үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн билээ.

Сонирхуулахад, “Алтай” хамтлагийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 2014 оны зургаадугаар сарын 16-нд хүлээн авч, Турк Улсын ерөнхийлөгч Эрдоганы тусгай арга хэмжээнд оролцож байснаас гадна Якутын Соёлын яамны сайд Борисов эх орондоо урин тоглуулж байв. Тэдний уран бүтээлийг 10 гаруй хоногт дэлхийн сая гаруй хүн цахим ертөнцөөр  үзэж, сонирхдог нь ямар хэмжээнд үнэлэгддэг хамтлаг болохыг илтгэж байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Алтай” хамтлаг тоглолтоо хийнэ  
Үзсэн: 385 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй