Шууд Chart

Уур хүргэм инээдмийн уран сайхны кино байдаг юм байна

2016-05-03 17:06:28

Өнгөрсөн долоо хоногт нэг танил маань хамт кино үзье гэв. Тэр хэлэхдээ “Биелэгдэшгүй төлөвлөгөө” нэртэй юм аа. Дөнгөж нээлтээ хийж байгаа, гоё кино гэсэн. Уран бүтээлчид нь их л ам сайтай байна билээ” гэхээр нь ойрд кино театраар зочилж амжаагүй би бараг гуяа алгадаад очлоо. Аливаа киноны нээлтийн үйл ажиллагаа багахан хэмжээний шоу болдог болохоор бид хоорондоо “Тус киног бүтээсэн багийнхан цугларчихсан бөөн баяр болж байгаа байх даа” гээд ярилцаж очлоо.  

Ингээд “Тэнгис” кино театрын өмнө очиход нааш, цааш сүлжилдсэн хүмүүсээс өөр онцгойлж харах хүн байсангүй. Тиймээс дотогш оров. Тус киноны нээлтэд залуучууд голдуу үзэгч цугларчээ. Үзэгчээр дүүргэхийн тулд урлагийн сургуулийн оюутнуудыг бараг хүчээр авч ирсэн бололтой ажиглагдав.  

Ямарваа юм өнгөнөөсөө гэдэг. Гайгүй бүтээл төрсөн бол наанадаж час гэсэн үг хэлчих, цаанадаж PR-ийг нь өсгөхөөр олны танил хүмүүс уригддагсан. Гэвч энэхүү киноны арга хэмжээнд тийм хүн бараг байгаагүй нь нэг л ёозгүй.  

Оролцон тоглосон уран бүтээлч нь хэдхэн минут өөрсдийгөө гайгүй сайхан магтаад суудалдаа тухалж, танхим дүүргэсэн гэрэл унтарснаар дэлгэц рүү анхаарал татагдав.  

Тус киног инээдмийн жанартай хийсэн гэж сонссон болохоор бид хэсэг инээж байгаад гарах нь гэж хэрэндээ хүлээж суув. Гэхдээ инээхийг хүссэндээ тэгж бодоогүй ч инээдмийн кино ойрд үзээгүй тул ингэж бодсон хэрэг.

Кино ах, дүү гурав аавынхаа машиныг хулгайлж, унаж явахдаа хүний нэлээн үнэтэй машин мөргөснөөр асуудалд орно. 10 гаруй сая төгрөгний өрөнд орсон тэдэнд хохирогч нь тодорхой хугацаа зааж, хохиролгүй болгож өгөхийг шаардаад цагдаагийн газар бүртгүүлдэг. Ийнхүү тэд гэрийнхэндээ хэлэлгүйгээр хүүхдийн асрагч, бааранд зөөгч, гудамжинд ширхэгийн бараа хүртэл зарж үзнэ. Тэглээ ч хэдхэн хоногийн дотор тэд тэр их мөнгийг яаж цуглуулж чадах билээ. Ингээд ямар ч аргагүй болсноо өнөө хохирогчид хэлэхээр очиход тэрбээр ангийнх нь хүүхдийн аав байсныг мэдээд нэг ч төгрөг төлөхгүй болдог.

Агуулга ерөнхийдөө л ийм. Нэг ёсондоо богинохон хэмжээний бантагнасан өгүүллэг гэсэн үг. Учир нь олдохгүй, хүнд юу өгүүлэх гээд байгаа, нийгэмд ямар мессеж хүргэх вэ гэдэг нь тодорхойгүй. Хүмүүсийг хүчээр л инээлгэх гэсэн оролдлого хийсэн нь улам дургүй хүргэх шиг. Зарим үзэгчийн дургүй нь ч хүрсэн бололтой дуусаагүй байхад гараад явж харагдсан.

Ер нь киногоор мөнгө олно гэж бодсондоо хоёрын хооронд ийм кино халтуурддагаа болимоор юм аа. Яах гэж байгаа нь үл мэдэгдэх кино үзсэн үзэгчид кино театруудын удирдлагуудад уураа гаргадаг нь зөв ч эхлээд иймэрхүү бүтээл өлгийдсөн уран бүтээлчдэд бухимдлаа илэрхийлэх хэрэгтэй. Тэгж гэмээнэ тэд дараа нь арай дөнгүүр “юм” хийх байлгүй дээ.  

Тэгээд ч манай үзэгчид өмнөхөө бодвол уран бүтээлчдээс арай илүү шаардлага тавьдаг болсон болохоор энэ мэт зүйлийг үзээд сэтгэлээ хөвөлзүүлэхээ байсан шүү дээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Уур хүргэм инээдмийн уран сайхны кино байдаг юм байна   
Үзсэн: 2595 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.142.xxx [150.129.142.xxx] 2016-05-04 15:33
ene muruudliin teatr enee teree esen elii balai yumnuud odoo nuguu ungut ineed ch bilvv neg hachin productionii araas orloo doo iim yalih shalihgvi hachin yumnuud hiij heden haltar tsaasnii yum hiihee bolimoor yum iim balai yum hiigeed bwal vzegchidee l aldana doo ugnut ineediinhenii tuhai onigoo bdiishd; vzegchid ineehgvi bsn chin ulziihvv bat-ulzii zolboot 3 buuj vzegchdiig gijigdew geed.
202.9.40.xxx [202.9.40.xxx] 2016-05-03 22:39
Estoi heerhen saihan kino bolson bn lee Bayar hvrgie
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-05-03 22:08
Т.А.М-ыг их үзэн яддаг ядарсан сайт байна. Өөр бас юунд дургүй юм бол. Гутмашигтлжиг
202.9.41.xxx [202.9.41.xxx] 2016-05-03 22:06
Тийм гэмгүй энгийн сэдвээр хүнийг элэггүй болтол инээлгэвэл тавил болон жүжигчдийн гайхамшиг , эс бөгөөс гутамшиг.
202.179.2.xxx [202.179.2.xxx] 2016-05-03 17:39
Нэр нь хүртэл ямар ч уран сайхангүй байгаа юм даа, эрхийн тэнэг хүүхэд шиг кино их олон болсон байна лээ, зайлуул зохиолч, найруулагч, жүжигчид нь одоогийн урлагийн сургуулиудын бүтээгдэхүүн байгаа биз дээ

Бидэнтэй нэгдээрэй