Шууд Chart

Б.Цэндсүрэн, Ч.Ганзориг нар тэмцээнээ дуусгалаа

2016-05-03 17:23:39

Казахстан улсад залуучуудын Ази тивийн аварга шалгаруулах боксын тэмцээн өчигдөр эхэллээ. Тэмцээнд 18 орны 113 ширэн бээлийтэн өрсөлдөж байна. Эхний өдөр эрэгтэй 75, 49 кг жингийн тулаан явагдаж Монголын хоёр боксчин рингэд гарсан юм.

Тодруулбал, эрэгтэйчүүдийн 49 кг-д тулалдсан Б.Цэндсүрэн Туркменистаны боксчин Муххамедовд, 75 кг-д өрсөлдсөн Ч.Ганзориг Хятадын Занг Жилейдид тус бүр 3:0-ээр ялагдаж тэмцээнээ дуусгалаа.

Өнөөдөр 52 кг-д Ц.Мөнхбаатар Ираны Али Хабибинезхадтай, 60 кг-д Д.Эрхэмбаяр Туркменистаны Бердибаевтай, 64 кг-д Б.Сүххуяг Киргизстаны Иличбек Уулутай тус тус тулалдана.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Б.Цэндсүрэн, Ч.Ганзориг нар тэмцээнээ дуусгалаа   
Үзсэн: 2189 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
202.131.227.xxx [202.131.227.xxx] 2016-05-04 10:46
тв гаргахүй юм уу
182.160.35.xxx [182.160.35.xxx] 2016-05-04 07:18
Худлаа мэдээ битгий бичээд бай. Цэндсүрэн туркменийг ялсан шүү дээ.
139.5.217.xxx [139.5.217.xxx] 2016-05-03 21:52
яадаг гүдний булайнууд бэ бэлтгэл сайн хий манай бүх тамирчид сайжирсан шүү

Бидэнтэй нэгдээрэй