
“Болор цом”-ын эздийн цэнгүүн өнөөдөр 19:00 цагаас Соёлын төв өргөөнд болно. Цэнгүүнийг МҮОНРТ, МЗЭ-ийн хороо хамтран зохион байгуулах юм.
Олимпийн наадмыг МҮОНРТ бүрэн эрхтэйгээр шууд дамжуулдаг. Харин ирэх наймдугаар сард эхлэх “Рио-2016” олимпийг мөн шууд дамжуулах ч төсөв тааруу байгаа тул дээрх цэнгүүний тасалбарын орлогыг нэмэрлэх гэж буй юм.
Цэнгүүнд Монгол Улсын хөдөлмөрийн баатар, төрийн шагналт, ардын уран зохиолч Д.Пүрэвдорж агсны “Хүн төрөлхтөнд өргөх шүлэг”-ийг нэвтрүүлэгч Б.Ганбаатар унших бол Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч Д.Цоодол “Миний муусайн найз нар”, “ Хуучин дэр модны тууль”, “Нэр нь тодроогүй баатруудын хөшөөнд өргөх шүлэг”-ээ, Б.Лхагвасүрэн “Шагнал”, “Ижийтэйгээ байхад би баян байсан”, “ Хил дээр бичсэн шүлэг”-ээ, яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, эмч Т.Очирхүү агсны “Чулууны магтаал”-ыг Монголын радиогийн нэвтрүүлэгч Д.Сайнтод, Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн, ардын уран зохиолч П.Бадарч “Тэмээ”-гээ, Т.Галсан “Жирмийн сүлжээ”-гээ, Ц.Чимэддорж агсны “Малчин”, “Элсэн тасархай ” шүлгийг дэлгэцнээс, Б.Ичинхорлоо “Бүргэд”-ээ, Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн Ц.Хулан “Москвад өгөх сануулга”, “Ази”-аа, яруу найрагч Б.Доржпалам “Хөөрлийн шүлэг”-ийг дэлгэцнээс, Монгол Улсын төрийн шагналт, соёлын гавьяат зүтгэлтэн Д.Төрбат “Ижий”-гээ, МЗЭ-ийн дарга Г.Мөнхцэцэг “Янжинлхам бурханд гуйж мөргөх шүлэг”-ээ, Төрийн шагналт, яруу найрагч Ц.Бавуудорж “Хүрэл чоно”-оо, А.Эрдэнэ-Очир “Зам”-аа, зохиолч, яруу найргийн бичгийн сод туурвигч Д.Урианхай “Шөнийн онгоц”-оо, Ж.Баяржаргал “Дарангуйллын хаан оршиг”-оо, Ж.Мөнхбат “Бурхан хүсэл”-ээ, Б.Галсансүх “Бурханд хэлэх зөвлөгөө”, Ш.Лхамноржмаа “Газрын үг”-ээ, Л.Хасар “Миний нэг өдөр”-өө, Х.Эрдэнэбаатар “Зуун дамжсан суварга үгс”-ээ, Д.Болдхуяг “Монгол хэл”-ээ, Н.Гантулга “Уулсын сэтгэлгээний тэлэлт”-ээ, Л.Моломжамц “Хэзээ ба хожмыг өгүүлэх зангирмал үгс”-ээ, Б.Мягмаржав “Тэнгэрийн татах хүч”-ээ, Ц.Эрдэнэбаатар “Суурин иргэншлийн цаг”-аа унших юм. Мөн тэдний шүлгээр бүтсэн дууг Монгол Улсын ардын жүжигчин А.Долгор, гавьяат жүжигчин Д.Түвшинтөгс, Г.Ариунбаатар, дуучин Л.Чулуунбаатар, Х.Батмэнд, О.Баянмөнх нарын зэрэг уран бүтээлч сонордуулна.
“Болор цом”-ын эзэд өнөөдөр чуулна | ||
Үзсэн: 396 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.