Шууд Chart

Хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр болно

2016-05-04 15:41:30

МҮСБХ-ноос зохион байгуулдаг сагсан бөмбөгийн Үндэсний супер лигийн хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр болно.  Энэ медалийн төлөө Баянгол Сентоза Ирвэс-Төв аймгийн Төв ургац баг өрсөлдөх юм.

Улирлын тоглолтод Баянгол Сентоза Ирвэс-Төв ургац баг гурван удаа таарч тоглосон. Эхний тоглолтод Төв ургац 102:96-аар хожсон бол хоёр дахид 97:91-ээр хожлоо баталгаажуулсан. Ийнхүү гурав дахь тоглолтод 119:89-өөр Ирвэсүүд баг даагаа нэхсэн юм. Баянгол Сентоза Ирвэсүүд багийн легионер тоглогч Майк Андерсон, Бревер нар нутаг буцсан учир багийн үндсэн бүрэлдэхүүнээрээ тоглоно. Төв ургац багийн хувьд улирлын шилдэг легионер тоглогч Крис Жонес буцаж хоёр легионер тоглогч үлдсэн байгаа. Б.Тамжид гэмтэлтэй байгаа учраас өнөөдрийн тоглолтод оролцохгүй аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Хүрэл медалийн төлөөх тоглолт өнөөдөр болно  
Үзсэн: 1996 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй