
Азербайжаны нийслэл Баку хотноо энэ сарын 6-8-ны хооронд олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрх олгох "Их дуулга" тэмцээн болно. Тус тэмцээнд оролцохоор манай улсын шигшээ багийн тамирчид өнөөдөр хүлгийн жолоо заллаа.
Тамирчдыг танилцуулбал:
Эрэгтэй
- 60 кг-Ганбатын Болдбаатар /Булган аймаг Хангал сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хороо, 2014 оны дэлхийн аварга, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт/
- 60 кг-Дашдаваагийн Амартүвшин /Төв аймгийн Угтаалцайдам сум, Хил хамгаалах ерөнхий газрын "Хилчин" спорт хороо, "Багануур" ХХК, "Женко" клубын бөх/
- 73 кг-Сайнжаргалын Ням-Очир /Увс аймгийн Тэс сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин, олимп, дэлхийн АШТ-ий хүрэл медальт, багийн ДАШТ-ий хүрэл медальт/,
- 81 кг-Нямсүрэнгийн Дагвасүрэн /Завхан аймгийн Алдархаан сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт/
- -81 кг-Отгонбаатарын Ууганбаатар /Говь-Алтай аймгийн Жаргалан сум, Уулын баяжуулах Эрдэнэт үйлдвэрийн "Хангарьд" спорт хорооны тамирчин, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт/
- -90 кг-Гантулгын Алтанбагана / МУБИС, "Женко" клубын тамирчин/
- +100 кг-Баттулгын Тэмүүлэн /Увс аймгийн Малчин сум, "Женко" клубын тамирчин, 2015 оны багийн ДАШТ-ий хүрэл медальт/
Эмэгтэй
- 52 кг-Мөнхбаатарын Бундмаа /Өвөрхангай аймгийн Хархорин сум, "Хүч" спорт хорооны тамирчин, ДАШТ-ий хүрэл, багийн ДАШТ-ий мөнгө, хүрэл медальт/
- 52 кг-Адьяасамбуугийн Цолмон /Өвөрхангай аймгийн Богд сум, Зэвсэгт хүчний "Алдар" спорт хороо, "Женко" клубын тамирчин/
- 63 кг-Цэнд-Аюушын Цэрэннадмид /Хөвсгөл аймгийн Галт сум, "Хүч" спорт хороо, "Женко" клуб/
- 70 кг-Цэнд-Аюушийн Наранжаргал /"Женко" клубын тамирчин, багийн ДАШТ-ий мөнгөн медальт/
- -78 кг-Пүрэвжаргалын Лхамдэгд /Архангай аймаг, "Женко" клубын тамирчин/
- +78 кг-ОУХМ Одхүүгийн Жавжмаа /"Женко" клубын тамирчин/
Тэднийг ОУХМ Гантөмөрийн Дашдаваа удирдан явна.
Жүдочид "Их дуулга"-д хүч үзнэ | ||
Үзсэн: 427 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.