
Тавдугаар сарын 5-ны өдрийн өдөр тутмын сонинуудын онцлох мэдээний тоймыг хүргэж байна.
"Өнөөдөр" сонины өнөөдрийн дугаарт “УИХ-ын сонгуульд 11 нам, гурван эвсэл оролцоно” нийтлэл, “Хэрэгжүүлээгүй хууль” сурвалжлага, уран бүтээлч С.Төрбурамын “Урлагийн хүнд “Зөвхөн би” гэсэн ялзарсан үзэл зохихгүй” ярилцлага.
"Зууны мэдээ"-д “Сонгуульд оролцох намууд батламжаа авлаа”, “Ямар ч хаягдалгүй цэнхэр эдийн засаг” нийтлэл, эмч Ж.Хайруллаагийн “Хүний уураг тархи олон мянган төвтэй” ярилцлага нийтлэгдсэн байна.
"Үндэсний шуудан" сониноос “Шүүртэй эгч”-ийн тэмцэл”, “Монблан” нийтлэл, орчуулагч Ж.Тэгшзаяагийн “Орчуулагч хүн ундарсан авьяас билгээс илүүтэй уйгагүй хөдөлмөрөөрөө үнэлэгддэг” ярилцлагыг уншаарай.
"Засгийн газрын мэдээ"-гээс уншигч та “Алтыг тодорхойлох таван шалтгаан”, “Утаа холдсон ч уршиг нь арилаагүй” нийтлэл, МҮОХ-ны академийн ерөнхийлөгч Ч.Зоригтбаатарын “Манай тамирчдын ихэнхи нь хоолны мөнгөгүй л яваа” ярилцлагыг уншаарай.
Сонины онцлох мэдээний тойм | ||
Үзсэн: 285 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.