Мэдээ

Чөлөөт цаг

Спорт

Бусад

МҮОНРТ

Шууд Chart

Н.Эрхэмбаяр алтан медаль хүртлээ

2016-05-05 11:11:15
Error loading player: No playable sources found

Ираны Тегеран хотноо болж буй диф буюу сонсголгүй иргэдийн сонгомол болон чөлөөт бөхийн ДАШТ-ий өсвөр үеийн 54 кг-д зодоглосон Намдагдоржийн Эрхэмбаяр алтан медаль хүртлээ. Тэрбээр эхний тойрогтоо Казахстаны Ершатиг Жанабил, улмаар Туркийн Серхан Долекийг цэвэр ялснаар хүрэл медалийн болзол хангав. Харин хагас шигшээд Андрей Ивановыг цэвэр ялж шигшээд шалгарч эзэн орны бөх Ираны Нассер Каримиг ялж дэлхийн аварга болсон юм.

2015 оны өсвөрийн улсын аваргаас мөнгөн медаль хүртэж, Монгол Улсын гавьяат тамирчин М.Хойлогдоржийн нэрэмжит Өвөрхангай аймгийн чөлөөт бөхийн өсвөр үеийн тэмцээнд түрүүлж байсан тэрбээр өнгөрсөн оны чөлөөт бөхийн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд өрсөлдөж байсан юм.

Н.Эрхэмбаяр Өвөрхангай аймгийн БТСГ, Их Монголын хүчтэн "дэвжээнд харьяалагдаж, Э.Баттүшиг дасгалжуулагчийн удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хангадаг.

Дээрх тэмцээнд Н.Эрхэмбаяраас гадна 74 кг-д Ш.Батбаатар, -97 кгД.Баасандорж, -125 кг-д О.Гомбожав нар дасгалжуулагч Д.Батням, Э.Баттүшиг нарын удирдлага дор оролцож байна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Н.Эрхэмбаяр алтан медаль хүртлээ  
Үзсэн: 2125 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-05-05 15:03
баяр хүргэе
150.129.140.xxx [150.129.140.xxx] 2016-05-05 15:02
баяр хүргэё
103.229.121.xxx [103.229.121.xxx] 2016-05-05 13:46
Hoorhon Duudee amjilt husie !
202.70.34.xxx [202.70.34.xxx] 2016-05-05 12:25
Мундаг хүүд амжилт хүсье
202.131.226.xxx [202.131.226.xxx] 2016-05-05 12:12
Эрхэмбаяр хүүд баяр хүргэе. Төрөлхийн сонсголгүй, хэлгүй энэ хүүг бөхийн эрдэмд сургаж, ийм амжилтанд хүртэл хөтөлж яваа Түшиг багшид сайн сайхныг хүсье. Та 2-ыг олон олон амжилт ялалт хүлээж байгаа.
203.169.50.xxx [203.169.50.xxx] 2016-05-05 11:33
эвий эвий, амжилт

Бидэнтэй нэгдээрэй