Шууд Chart

“Хүрхрээ үндэсний лиг” маргааш эхэлнэ

2016-05-05 16:46:39

Монголын хөлбөмбөгийн холбоо, хүнсний манлай үйлдвэр “Арвайн үндэс” ХХК хамтран “Хүрхрээ үндэсний лиг”-ийг хоёр дахь жилдээ ирэх бямба гарагаас эхлүүлэн зохион байгуулах гэж байна.

МХБХ-ны талбайд болох тус тэмцээн “Сэлэнгэпресс”-“Эрчим” багийн тоглолтоор эхэлнэ. Энэ жил 10 баг өрсөлдөхөөр мэдүүлэг өгснөөс "Улаанбаатар" гэсэн нэртэй дөрвөн баг багтжээ. Тодруулбал, “Улаанбаатар”, “Улаанбаатарын унаганууд”, “Улаанбаатарын мазаалайнууд”, “Улаанбаатар сити” гэсэн бол тэдэн дээр “Эрчим”, “Хангарьд”, “Хоромхон”, “Сэлэнгэпресс”, “Дэрэн”, “Баянгол” нэмэгдэх юм.

Багууд маргаашнаас ирэх аравдугаар сарын 9 хүртэл 18 тойрог өрсөлдөж, аваргаа тодруулна.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Хүрхрээ үндэсний лиг” маргааш эхэлнэ  
Үзсэн: 519 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй