Шууд Chart

“Увидаст лимбэ” өнөөдөр эгшиглэнэ

2016-05-05 17:14:32

ДБЭТ-ын уран бүтээлчидтэй Хөгжим бүжгийн коллежийн оюутнууд хамтран нэрт хөгжмийн зохиолч В.А.Моцартын “Увидаст лимбэ” дуулалт жүжгийг өнөөдөр тоглоно.

Дээрх хөгжмийн бүтээл нь В.А.Моцартын хамгийн сүүлчийн бүтээл байсан бөгөөд 1791 оны есдүгээр сарын 30-нд Австрийн Вена хотын “Ауф дер виден” театрт анх тавигдахад хөгжмийн зохиолч өөрөө оркестроо удирдсан гэдэг. Түүнээс хойш 200 орчим жилийн дараа буюу 1993 оны нэгдүгээр сарын 16-нд манай улсын уран бүтээлчид ДБЭТ-ын тайзнаа анх тоглосон юм.

Найруулагчаар ДБЭТ-ийн ерөнхий найруулагч Г.Эрдэнэбаатар, удирдаачаар Монгол Улсын урлагийн гавьяат зүтгэлтэн Ч.Чинбат, хормейстерээр Д.Нандинцэцэг, концермейстерээр Н.Чулуунцэцэг, Ж.Ариунаа, туслах найруулагчаар Г.Төрмөнх нар ажиллаж буй.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Увидаст лимбэ” өнөөдөр эгшиглэнэ  
Үзсэн: 445 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй