Шууд Chart

“Wow-2016” мэргэжлийн халз тулаан болно

2016-05-05 17:56:10

Монголын мэргэжлийн тулааны спортын холбооноос анх удаа нэгэн цуст тулаан зохион байгуулах гэж буй нь “Wow-2016” юм.

Тус тулаан энэ сарын 14-нд “Аса” циркт болох бөгөөд долоон хос өөр өөрсдийн жингийн тамирчинтайгаа рингэнд гарч нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлах гэж байна. Тэднээс хамгийн их гал гарсан тулаанаар 65 кг-д өрсөлдөх Монгол Улсын гавьяат тамирчин, мэргэжлийн боксын ДАШТ-ий хошой аварга Ч.Цэвээнпүрэв А.Мөнхбаатар нарынх байх болов уу. Тэд мэргэжлийн боксын дүрмээр буюу гурван минутаар таван үе нүдэлцэнэ. Ч.Цэвээнпүрэвийн нас тамирчин хүний хувьд ярихад харьж байгаа ч амжилтаа ахиулах гэж буй залуу тамирчинтай хэрхэн нударга зөрүүлэх нь хамгийн их сонирхол татаж байна. Ч.Цэвээнпүрэв 2014 онд Монгол бөхийн өргөөнд болсон халз тулаанд Казакстаны тамирчин А.Исламалабекыг ялсан нь хамгийн сүүлчийн тэмцээн нь байлаа.

60 кг-д Д.Энхэрдэний эсрэг П.Сүхмягмар, 65 кг-д Г.Оюунболдын эсрэг Э.Батбаяр, холимог тулааны төрлөөр 70 кг-д жингийн аваргын төлөө С.Сүхболдын эсрэг Б.Даваажамц, 75 кг-д У.Баярмандахын эсрэг Б.Түвшинбилэг нар өрнө.

Шагналын сан 10 сая төгрөг бөгөөд тэмцээний үеэр үзэгчид хоорондоо бооцоо тавьж болох гэнэ.

Анх удаа болох гэж буй энэхүү тэмцээнд ялсан тамирчин цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, ирэх жил болох тэмцээнд аварга цолоо хамгаалах эрх хүртэнэ.  

Дашрамд сонирхуулахад тус холбоо нь байгуулагдаад удаагүй ч олон улсын жишгийн дагуу дээрх тэмцээнийг зохион байгуулахаар ажиллаж байна.

Гэхдээ тэд өмнө нь сонирхогчдын олон тэмцээн зохиож байсан ба мэргэжлийн тулаануудад улсаа төлөөлүүлж тамирчдаа оролцуулсан билээ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Wow-2016” мэргэжлийн халз тулаан болно  
Үзсэн: 976 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй