
Улсын Филармонийн морин хуурын чуулгын уран бүтээлчид БНХАУ-ын Бээжин хотын “Сувдан” театрын удирдлагуудын урилгаар энэ сарын 9-нд Бээжинд болох “World Music Series best of Asia” фестивальд оролцоно.
Тэд “Монгол аялгуу”, “Бурхан Халдун”, “Жингийн цуваа”, “Уужмын зүүд, их хааны аравт” зэрэг бүтээл эгшиглэх бол уртын дуучин Б.Мөнхбаатар “Ай Нанаа”, “Хөх торгон цамц”,”Тунгалаг тамир” уртын дууг, Н.Ашит хөөмийлж, О.Мөнхтогтох ятга тоглоно.
Уран бүтээлчдийг Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноров, хөгжмийн зохиолч М.Довчин, Б.Чинбат нар ахлах бол удирдаачаар Д.Түвшинсайхан ажиллана.
Дээрх чуулгынхан өмнө нь “Сувдан” театрт 2008 онд БНХАУ, Монгол Улсын дипломат харилцаа үүссэний 59 жилийн ойгоор тоглож байсан билээ.
Улсын Филармонийн хамт олон өмнөд хөршид тоглоно | ||
Үзсэн: 288 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.