Шууд Chart

Морин хуурын олон улсын наадам үргэлжилж байна

2016-05-05 18:39:59

Монголын урлагийн зөвлөл, Улсын филармони, Морин хуурын дэлхийн холбоотой хамтран морин хуурын олон улсын  наадмыг тав дахь удаагаа зохион байгуулж байна. Нээлтийн арга хэмжээ, хүндэтгэлийн тоглолт өчигдөр Соёлын төв өргөөнд болсон юм.

Нээлтийн салхийн Монгол Улсын ардын жүжигчин, төрийн хошой шагналт, хөгжмийн зохиолч Н.Жанцанноровын “Монгол аялгуу” хагалсан. Энэ бүтээлийг Улсын филармонийн удирдаач Д.Түвшинсайхан дохиж, морин хуурын чуулгын уран бүтээлчид эгшиглүүлсэн юм.

Өнөөдрийн хувьд “Морин хуурын урын сан” сэдэвт симпозиум, Олон улсын морин хуурчдын тоглолт Улсын филармонийн концертийн их танхимд болсон бол маргааш “Ардын уламжлалт хуурын арга барил” сургалт, орон нутгийн ардын авьяастны уулзалт Хөгжим бүжгийн коллежид, хаалтын тоглолт Улсын филармонид болно.

 

Нийтэлсэн: У.Баярсайхан

Морин хуурын олон улсын наадам үргэлжилж байна   
Үзсэн: 291 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй