
Азербайжаны нийслэл Баку хотноо өнөөдөр олон улсын жүдо бөхийн холбооны олимпийн эрх олгох "Их дуулга" тэмцээн эхэлж байна. Тэмцээнд манай улсаас эрэгтэйчүүдийн ангиллын 60 кг-д Монгол Улсын гавьяат тамирчин Г.Болдбаатар, Д.Амартүвшин, 73 кг-д С.Ням-Очир, 81 кг-д ОУХМ Н.Дагвасүрэн, О.Ууганбаатар, -90 кг-д Г.Алтанбагана +100 кг-д Б.Тэмүүлэн, эмэгтэйчүүдийн 52 кг-д гавьяат тамирчин М.Бундмаа, А.Цолмон, 63 кг-д Ц.Цэрэннадмид, 70 кг-д Ц.Наранжаргал, -78 кг-д П.Лхамдэгд, +78 кг-д О.Жавзмаа нар хүч үзнэ.
Тамирчдыг ОУХМ Г.Дашдаваа ахалж буй бөгөөд тэмцээн энэ сарын 8-нд өндөрлөнө.
"Их дуулга" эхэллээ | ||
Үзсэн: 670 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.