
Олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах тэмцээн Турк улсын Стамбул хотын "Baggilar sports complex” спорт цогцолборт өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.
Манай улсын тамирчин, 48 кг-ын жинд өрсөлдөж буй, ОУХМ Э.Нарангэрэл нэгдүгээр тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Финландын бөх Жоханна Сарианнетэй барилдана. Хэрвээ түүнийг ялбал Бразил, Узбекстаны бөхийн аль ялсантай дэвжээнд гарах юм. Энэ жинд 22 бөх хүч үзэж байна.
Харин 75 кг-ын жинд 15 хүчтэн олимпийн эрхийн төлөө нэгийгээ үзэж, нэхий дээлээ тайлж байгаа. Энэ жинд Монгол Улсын гавьяат тамирчин О.Бурмаа өрсөлдөж байгаа бөгөөд эхний тойрогт Польшийн бөх Дарья Ирсзулатай сугалаа таарчээ. Түүнийг дийлбэл Азербайжан, Энэтхэгийн бөхийн хэн хожсонтой нь хүч үзнэ.
Тус тэмцээн нь “Рио-2016” олимпийн эрх олгох сүүлчийн боломж билээ.
О.Бурмаа, Э.Нарангэрэл нар сүүлчийн боломжоо ашиглана | ||
Үзсэн: 686 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.