
Театрын урлагийн шилдгүүдийг шалгаруулдаг “Гэгээн муза-2016” наадам эхэллээ. 13 дахь удаагаа болох тус наадамд 34 бүтээл өрсөлдсөнөөс 17 нь тунаж, өнөө орой шилдгийн шилдэг нь тодорно.
Зохион байгуулагчид нэр дэвшсэн бүтээлийг өмнө нь бичлэгээр шүүдэг байсан бол энэ удаа тайзан дээр дүгнэсэн нь улам сонирхолтой, шударга, бодитой болсон юм. Түүнчлэн гран при шагналыг БСШУ-ны сайдын нэрэмжит болгосон аж.
Энэ жилийн наадмын эцсийн шалгаруулалтад ОХУ, Герман, Польш, Грек, Киргиз зэрэг 10-аад орны уран бүтээлч оролцсоноос гадна нэг хүний жүжгийн төрөлд шүүгчээр Киргиз улсын Драмын театрын уран сайхны удирдаач, театр судлаач, найруулагч ажилласан билээ.
“Гэгээн муза-2016” наадам эхэллээ | ||
Үзсэн: 522 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.