
Туркийн нийслэл Станбул хотноо болж буй олимпийн эрх олгох чөлөөх, сонгомол бөхийн эрэгтэйчүүдийн 97 кг-ын жинд барилдаж буй Д.Хүдэрбулга хагас шигшээд шалгарлаа. Ингэснээр зооны аварга буюу олимпийн эрхийн төлөө Энэтхэгийн Катри Маусамтай өрсөлдөнө.
Манай бөх эхний тойрогт хийлж хоёрдугаар тойрогт Косово улсын бөх Эдон Шалатай сугалаа таарч 12-6-гаар ялсан. Шигшээ наймд Тажикстаны 11-0 оноогоор цэвэр ялж ийнхүү хагас шигшээд шалгараад байна.
Азийн сонгон шалгаруулах тэмцээнд Д.Хүдэрбулга хүрэл медалийн төлөө Тажикстаны бөх Рустам Искандерийг 10:0-ээр ялж байсан билээ.
Д.Хүдэрбулга ганцхан ялвал олимпийн эрх өвөртөлнө | ||
Үзсэн: 487 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.