
Монгол Улсын чөлөөт бөхийн эрэгтэй шигшээ баг олимпийн эрх олгох болсон цагаас хойш анх удаа бүтэн багаараа оролцохоор боллоо.
Тамирчид 2015 онд АНУ-ын Лас Вегас хотод болсон ДАШТ-д өндөр амжилт үзүүлсэн. Тодруулбал:
- 57 кг-д Э.Бэхбаяр
- 65 кг-д Г.Мандахнаран
- 74 кг-д П.Өнөрбат
- 125 кг-д Ж.Чулуунбат нар олимпийн эрх авсан бол хоёр дахь тэмцээн болох Ази тивийн сонгон шалгаруулах тэмцээнээр олимпийн тав дахь эрхийг 86 кг-д О.Үйтүмэн авч ирсэн юм.
Ийнхүү өчигдөр өндөрлөсөн 2016 оны олимпийн наадмын чөлөөт бөх, сонгомол барилдааны сонгон шалгаруулах сүүлчийн тэмцээний эрэгтэйчүүдийн 97 кг-д зодоглосон Д.Хүдэрбулга мөнгөн медаль хүртэж, манай улсын эрэгтэй багийн гишүүнд багаараа “Рио-2016” олимпийг зорихоор боллоо. Мөн 1992 оны Барселоны олимпоос хойш 24 жилийн дараа анх удаа бүтэн багаараа оролцох гэж буй нь энэ юм.
Энэ дашрамд манай улсын эрэгтэй шигшээ баг олимпийн түүхэнд ямар амжилт үзүүлснийг нэхэн санъя.
1968 оны Мехико
- Ж.Мөнхбат-мөнгөн медаль-87 кг
- Ч.Дамдиншарав-хүрэл медаль-52 кг
- Д.Сэрээтэр-хүрэл медаль-70 кг
- Т.Артаг-хүрэл медаль-78 кг
1972 оны Мюнхен
- Х.Баянмөнх-мөнгөн медаль-100 кг
1976 оны Монреаль
- З.Ойдов-мөнгөн медаль-62 кг
1980 оны Москвагийн олимп
- Ж.Даваажав-мөнгөн медаль-78 кг
- Д.Оюунболд-хүрэл медаль-57 кг
Эрэгтэйчүүд бүтэн багаараа “Рио-2016”-д хүч үзнэ | ||
Үзсэн: 1255 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.