
Ирэх долоодугаар сарын сүүлчээр АНУ-ын зугаа цэнгээний гэддэг Лас Вегас хотноо жинхэнэ цуст тулаан болох гэж байна. Тодруулбал, Коннор Макгрегор, Флойд Мэйвэтэр нар үзэгчдэд хэн болохоо харуулах нь ээ.
Эх сурвалжийн мэдээлж буйгаар тулааны бооцооноос Коннор Макгрегор 10, Флойд Мэйвэтэр 144 сая ам.доллар хүртэх аж. Тэд мөнхийн бэлтгэлтэй байдаг ч дээрх тулаан нь хэн хэндээ асар их нэр хүндийн хэрэг болох учир бэлтгэлээ улам чамбайруулж буй аж.
Флойд Мэйвэтэр “Би Коннор Макгрегорыг тулаан эхэлснээс 30 секундын дотор нам цохино” гэж амлажээ. Тулаан мэргэжлийн боксын дүрмээр явагдана.
Коннор Макгрегор, Флойд Мэйвэтэр нар тулалдана | ||
Үзсэн: 1758 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.