Шууд Chart

"Ромео, Жульетта"-гийн баг гран при хүртэв

2016-05-09 10:50:18

УДЭТ-ын бүтээл "Ромео, Жульетта" жүжиг шилдгийн шилдэг бүтээлээр шалгарлаа. Театрын урлагийн шилдэг уран бүтээлчдийг шалгаруулдаг “Гэгээн муза-2016” наадмын шагнал гардуулах ёслолын ажиллагаа өнгөрсөн бямба гарагт УДЭТ-ын тайзнаа болсон билээ.

Хэн, хэн ямар шагнал хүртсэнийг сонирхуулъя.

-Драмын жүжгийн төрөл-

 Шилдэг найруулагч:

Н.Наранбаатар - “Ромео & Жульетта” жүжгээр

Шилдэг тайзны зураач:

Д.Ариундэлгэр, Н.Үнэнбат - “Ромео & Жульетта” жүжгээр

Шилдэг дизайнер:

Н.Үнэнбат - Ромео & Жульетта” жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч:

Анастасия Дружинина, Сойжин Жамбалова - “Ромео & Жульетта” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр:

Б.Шинэбаяр - “Ромео & Жульетта”  жүжгийн Ромеогийн дүрээр

Шилдэг эмэгтэй гол дүр:

О.Дөлгөөн - “Ромео & Жульетта” жүжгийн Жульеттын дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр:

С.Болд-Эрдэнэ - “Ромео & Жульетта”  жүжгийн Лоренцо ламын дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр:

Ж.Оюундарь - “Ромео & Жульетта” жүжгийн Өрлөг эхийн дүрээр

-Хөгжимт жүжгийн төрөл-

 “Шилдэг жүжгийн зохиолч”:

Б.Лхагвасүрэн - “Гэгээн тамлан” жүжгээр

Шилдэг найруулагч:

З.Далай - “Гэгээн тамлан” жүжгээр

Шилдэг тайзны зураач:

Д.Ганболд - “Оройн дээд” жүжгээр

Шилдэг хөгжмийн зохиолч:

М.Бирваа - “Оройн дээд” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр

П.Баярмагнай - “Оройн дээд” жүжгийн Богд хааны дүрээр

Шилдэг эмэгтэй гол дүр:

П.Одонтунгалаг - “Дуун хэлхээ” жүжгийн Алгирмаагийн дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр:

Б.Батмэнд - “Оройн дээд” жүжгийн Ханддоржийн дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр:

С.Эрдэнэцэцэг - “Оройн дээд” жүжгийн Сүндэръяагийн дүрээр

-Хүүхдийн жүжгийн төрөл-

Шилдэг жүжгийн найруулагч:

М.Ариунтуяа - “Мял Богдын намтар” жүжгээр

Шилдэг тайзны зураач:

О.Баярмагнай - “Мөнхийн галт цэцэг” жүжгээр

Шилдэг эрэгтэй гол дүр

Ц.Цэрэндорж - “Мял Богдын намтар” жүжгийн Мял Богдын дүрээр

Шилдэг эрэгтэй туслах дүр

Н.Очирпүрэв - “Мөнхийн галт цэцэг” жүжгийн Баавгайн дүрээр

Шилдэг эмэгтэй туслах дүр

Д.Батмөнх - “Мял Богдын намтар” жүжгийн Нянцайгаржуны дүрээр

-Нэг хүний жүжгийн төрөлд-

Шилдэг зохиолч:

П.Батхуяг - “Эр өндөг” жүжгээр

Шилдэг найруулагч

Олег Юмов - “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр

Шилдэг тайзны зураач

Б.Бат-Өлзий - “Эр өндөг” жүжгээр

Шилдэг эмэгтэй жүжигчин

Г.Номуун - “Хатагтай Капульетта” жүжгээр

Шилдэг эрэгтэй жүжигчин

Баста Цыденов - “Өвгөн тэнгис хоёр” жүжгээр

Нийтэлсэн: У.Баярсайхан

"Ромео, Жульетта"-гийн баг гран при хүртэв   
Үзсэн: 2999 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй