
Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын барилдаан буюу Нацү башё өчигдөр Токио хотын “Ryogoku Kokugikan” ордонд эхэллээ. Энэ өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Окиноүмиг өвдөг шороодуулснаар озэки Кайогийн дээд зиндаанд хамгийн олон давсан амжилтад хүрлээ. Тэрбээр 879 давсан юм.
Манай бөхчүүдээс башёгийн эхний өдөр ёкозүна Харүмафүжи Д.Бямбадорж, ёкозүна Какүрюү М.Ананд, озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ нар учраагаа давсан. "Үлэмж биет" Ичиножёо озэки Тэрүнофүжийг барсангүй. Мөн Таканойва А.Баасандорж, Тамаваши Б.Мөнх-Оргил, Сэйро А.Өнөболд нар эхний учраадаа дийлдэв.
Хацү башё тавдугаар сарын 22-нд өндөрлөнө.
М.Даваажаргал озэки Кайогийн амжилтыг давтлаа | ||
Үзсэн: 439 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.