Шууд Chart

“Нүүдэл суудал” үзэсгэлэнгээс мартсанаа санаарай

2016-05-09 17:46:38

“Blue Moon” арт галерей нь дөрөв дэх жилдээ үйл ажиллагаагаа явуулж байгаа бөгөөд арав хоног тутамд мэргэжлийн уран бүтээлчдийн бүтээлүүдийг үзэгчдийн өмнө толилуулдаг билээ.  

Энэ хугацаанд уран бүтээлчдийг дэмжин ажиллаж төсөл бичих, хэрэгжүүлэх аяны хүрээнд 200 орчим уран бүтээлчийн бие даасан, нэгдсэн болон хамтарсан уран болон фото зургийн үзэсгэлэнг зохион байгуулаад байна.  

Энэ удаа тэд “Нүүдэл суудал” үзэсгэлэнг танилцуулж байна. Монгол түмний өдөр ирэх тусам мартагдаж буй нүүдэлчин соёлыг түгээн дэлгэрүүлж, өнөөгийн нийгэмд нүүдэлчин өв соёл болон уламжлалыг  сэргээн, суурьшмал соёл иргэншлийн ялгааг тодотгон харуулах нь тэдний зорилго юм.

Дээрх санааг  мэргэжлийн уран бүтээлчид өөр өөр өнцгөөс дүрслэн харуулж, 60 гаруй  бүтээлээ дэлгэжээ.

Үзэсгэлэн энэ сарын 15 хүртэл үргэлжилнэ.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Нүүдэл суудал” үзэсгэлэнгээс мартсанаа санаарай  
Үзсэн: 370 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй