Шууд Chart

М.Даваажаргал оргил амжилтыг өнөөдөр үзүүллээ

2016-05-09 18:00:09

Японы мэргэжлийн сүмогийн тавдугаар сарын тэмцээн буюу Нацү башё өчигдөр Токио хотын “Ryogoku Kokugikan” ордонд эхэлсэн.

Тэмцээний эхний өдөр ёкозүна Хакүхо М.Даваажаргал комүсүби Окиноүмиг давснаар озэки Кайогийн дээд зиндаанд байгуулаад байсан 879 давааг давтсан бол өнөөдөр Такарафүжиг давснаар дээд зиндааны 880 дахь давааг авлаа. Ийнхүү тэрбээр дээд зиндаанд хамгийн олон даваатай бөхөөр тодроод байна. Үлдсэн 13 давааг нэг ч унаагүй өнгөрөөж, түрүүлбэл түүний амжилтыг гүйцэхэд бэрх болох юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

М.Даваажаргал оргил амжилтыг өнөөдөр үзүүллээ  
Үзсэн: 565 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй