
Италийн "Интер Милан" клубын ахлагч, 23 настай довтлогч Мауро Икарди энэ зуны солилцоо, наймааны гол бай болох шинжтэй.
"Барса"-гийн хүүхдийн академиар хүмүүжсэн, аргентин гаралтай залуу энэ улиралд "Сери-А"-д 14 гоол оруулж, дөрвөн дамжуулалт өгсөн ч баг нь "Аваргуудын лиг"-т оролцох боломжгүй болсон. Тиймээс буурь сэлгэх магадлал өндөр байна.
Түүнийг одоогоор Английн "Премьер лиг"-ийн "Арсенал", "Манчестер Юнайтед", "Ливерпүүл", "Вест Хэм" баг сонирхож байгаа гэнэ.
Тэрбээр Месси, Игиуан, Агуэро, Тевес, Лавесси зэрэг супер довтлогчдын “сүүдэрт” дарагдаад Аргентиний шигшээ багт ердөө ганцхан тоглолт хийгээд байгаа. Ер нь цаашид "Цэнхэр, цагаанууд"-ын довтолгооны гол цөм нь "Ювентүс"-ийн Пауло Дибала энэ хоёр байх нь гарцаагүй юм.
Мауро Икарди энэ зуны солилцоо, наймааны гол бай болох шинжтэй | ||
Үзсэн: 904 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.