
Монгол Улсын төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам “Nikkei Asia Prize”-аар шагнуулахаар болжээ. Японы “Никкэй” сонины газар 21 дэх удаагийн дээрх шагналаа түүнд гардуулах болсноо ийнхүү мэдэгдсэн байна. Тус шагнал нь Азийн бүс нутгийн хөгжил дэвшилд онцгой хувь нэмэр оруулсан Эдийн засаг, бизнесийн инноваци, шинжлэх ухаан, технологи, соёл, нийгмийн салбарын нэг зүтгэлтэнд олгогддог байна. Энэ удаа түүнийг соёлын салбарт үнэтэй хувь нэмэр оруулсан гэж үзэж буй гэнэ. Түүнчлэн манай улсын анхны иргэн дээрх шагналыг гардахаар болоод байна. Шагнал гардуулах ёслол энэ сарын 29-нд Токио хотод болно.
Д.Сосорбарам “Nikkei Asia Prize”-аар шагнуулна | ||
Үзсэн: 405 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.