
Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишел Платини ажлаа албан ёсоор хүлээлгэж өглөө. 2011 онд тус холбооны дансанд шилжсэн 1.8 сая еврогийн асуудлаас дээрх хэрэг мандсан юм. Тиймээс тэр өнгөрсөн оны эцсээр хөлбөмбөгөөс хөндийрөх найман жилийн торгууль хүлээгээд байв.
Гэвч тэр дээрх маргааныг үл хүлээн зөвшөөрч, давж заалдсан ч хоёр сар гаруйн өмнө ФИФА буюу Олон улсын хөлбөмбөгийн холбооны давж заалдах шатны комисс торгуулийн хугацааг ердөө хоёр жилээр л багасгасан.
Гэтэл Франц эр энэ шийдвэрийг мөн л буруушааснаар түүнд ганцхан Олон улсын спортын шүүхэд хандах гарц үлдээд байв. Ингээд тус байгууллага хоёр өдрийн өмнө шийдвэрээ гаргаж, түүний торгуулийг дахин хоёр жилээр багасгахаар тогтсон байна. Энэ бол эцсийн шийдвэр тул түүнд дахин тусламж эрэх гарц байхгүй боллоо. Иймд тэрбээр албан тушаалаа хүчээр өгөхөөс өөр аргагүй болов. Гэвч тэр энэхүү шийдвэрийн эсрэг дахин тэмцэх гэнэ.
Швейцарийн шүүхийн өмнө буруугүй байсан гэдгээ батлахыг дахин оролдох бодолтой байгаа аж. Гэхдээ албан ажилтайгаа зууралдан үлдэх үү гэдэг асуултын хариуг өчигдрийн хурал эцэслэн шийдвэрлэсэн. Спортын хувьд эцсийн шийдвэрийг гаргагч дээд байгууллага нь CAS юм.
Ийнхүү тэр огцорсноор сарын дараа эхлэх тивийн аваргын тэмцээн ерөнхийлөгчгүйгээр болох магадлалтай боллоо. Гэхдээ орны хүнээр нь тус холбооны дэд ерөнхийлөгч Испанийн Вильяр Лона түр суух гэнэ.
Европын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч Мишел Платини ажлаа хүлээлгэн өглөө | ||
Үзсэн: 574 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.