
Монголын бүх ард түмний спортын XIV их наадмын волейболын тэмцээн Спортын төв ордонд үргэлжилж байна. Энэ удаагийн их наадамд эрэгтэй 27, эмэгтэй 18 багийн 450 гаруй тамирчин өрсөлдөж байгаа билээ. Тэмцээний хэсгийн тоглолтууд өндөрлөж, эрэгтэй 16, эмэгтэй найман баг тодорсон бол өнөөдрөөс хоёрдугаар тойргийн тоглолт эхэлж, ирэх пүрэв гарагт өндөрлөнө. Энэхүү тоглолтоос эрэгтэй, эмэгтэй шилдэг дөрвөн баг тодорч, медалийн төлөөх тоглолтууд ням гарагт болно.
Эрэгтэй:
- “Тэнүүн-Огоо” клуб \I\
- “Алтайн барс” клуб \I\
- Налайх дүүрэг \I\
- Баянгол дүүрэг \I\
- Булган аймаг \J\
- Хасумегастарс \J\
- “Эрчим” клуб \J\
- Дархан-Уул аймаг \J\
- Улаанбаатар Төмөр зам \К\
- Багануур дүүрэг \К\
- Говьсүмбэр Петротрак \К\
- Дорноговь аймаг \К\
- Хилчин
- Хүч
- Орхон аймаг
- Баянзүрх дүүргийн багууд багтлаа.
Эмэгтэй
- Говьсүмбэр Петротрак \E\
- “Хилчин” спорт хороо \E\
- Дорноговь аймаг \Е\
- “Алтайн барс” клуб \Е\
- “Аврагч” спорт хороо \F\
- “Эрчим” клуб \F\
- “Тэнүүн-Огоо” клуб \F\
- Монгол Улсын Их сургууль \F\
Хоёрдугаар тойргийн тоглолт үргэлжилж байна | ||
Үзсэн: 1576 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.