
Монголын уран зургийн галерейн сан хөмрөгт шилдэг бүтээл шалгаруулах, худалдан авах “Оны шилдэг бүтээл”-ийн үзэсгэлэн энэ сарын 20-оос арав хоногийн хугацаанд Монголын уран зургийн галерейн үзэсгэлэнгийн танхимд зохион байгуулах гэж байна.
Үзэсгэлэнд оролцох бүтээлүүдийг энэ сарын 04-18-ны хооронд дээрх галерейд бүртгэж буй.
Уран бүтээлчдийг үүнд бүтээлээ оролцуулахыг хүсвэл дүрслэх урлагийн бүх төрлийнх байхаас гадна бүтээлийн хэмжээ болон сэдэв чөлөөтэй гэнэ. Мөн бүтээлийн гадна, дотнох жааз чанарын өндөр түвшинд байх, бүтээл нь эскиз загварын болон хэврэг материалаар хийгдээгүй зэрэг үзүүлэлтэй байхаас гадна нэг уран бүтээлч хоёр бүтээлээ оролцуулж болох гэнэ. Түүнчлэн тухайн уран бүтээлчийн болон тус бүтээлийн товч танилцуулга, цол хэргэм тодорхой байхаас гадна уг бүтээл нь өмнө нь хуулбарлагдаагүй, сүүлийн гурван жилд бүтээгдсэн байх ёстой юм байна.
“Оны шилдэг бүтээл”-ийн үзэсгэлэн гарна | ||
Үзсэн: 374 | Mongolian National Broadcaster |
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.