Шууд Chart

Монгол төгрөгийг зурсан Дубасов Зөвлөлтийн төрийн сүлдийг бүтээжээ

2016-06-13 10:55:10

Москвагийн хэвлэлийн дээд сургуулийн  доктор, профессор Александр Иванович Дубасов багш 

Багш нараараа бахархах сайхан.Тэр тусмаа багшийнхаа ааваар нь бахархах завшаан надад олдсон юм. Москвагийн хэвлэлийн дээд сургуулийн хэвлэлийн  технологийн хичээлийг бидэнд Александр Иванович Дубасов гэдэг өвгөн багш ордог байлаа. Нэг удаа ахмад дайчин багш минь хамаг одон медалиа дайны үеийн  гурван  халз зураастай түрүүч мөрдэс /өөрөө тэгж хэлсэн юм/ бүхий  тэр үеийн  цэргийн дүрэмт хувцсаа өмсөн орж ирсэн юм. Тэр өдөр багш маань хичээлээ орсонгүй. Сэтгэл хөдлөлөө нууж эс чадаад дайны үеийн гунигтай, хөгжилтэй дурсамжаа дэлгэсэн. Мөн бидэнд цуглуулгаа тайлбарлан үзүүлэв.
Энд маш олон газраас цуглуулсан дайны үеийн жирийн цэрэг эрсийн захиаг цуглуулжээ. Эхлээд зүгээр эзэнд нь хүргэх гэсэн захидлууд ажээ.

Түүнд хаант засгийн үеийн эрхэм баримт сэлтээс өгсүүлээд аавынх нь бүтээлүүд дүүрэн байлаа.


 
1941 оны Монголын нэг төгрөг

Багшийн үзүүлсэн үзмэрт Монгол Улсын 1941 оны мөнгөн тэмдэгт болох нэг төгрөгийн дэвсгэрт байсан юм. Энэхүү төгрөгийг түүний эцэг Иван Иванович Дубасов /1897-1988/ зурж Орлов хэвлэлийн аргаар бүтээсэн сонирхолтой баримт байлаа.

Багшийн үзүүлсэн үзмэрт Монгол Улсын 1941 оны мөнгөн тэмдэгт болох нэг төгрөгийн дэвсгэрт байсан юм.


ОХУ-ын урлагийн гавьяат зүтгэлтэн Иван Иванович Дубасов

Багаасаа шог зурагт сонирхолтой Иваныг эцэг нь Строгоновын уран зургийн дунд сургуульд оруулснаар урлагт анх хөл тавьжээ. Дэлхийн нэгдүгээр дайны үеэр түүнийг арын албанд фронтын зураачаар үлдээх гэсэн боловч сайн дураараа галын цэгт тулалдаж ахлах байлдагч цолоор шагнуулж байсан гэж намтарт нь тэмдэглэн үлдээжээ.

1922 онд Октябрийн хувьсгалын 5 жилийн ойд зориулсан өндөр шагнал бүхий маркны эх загварын уралдаанд “Чулуучин” бар зургийн бүтээлээрээ амжилттай оролцон мэргэжилтнүүдийн анхаарлыг ихэд татсан байна.


 
Октябрийн хувьсгалын 5 жилийн ойд зориулсан маркны эх загвар

Ийнхүү залуу Дубасов 1922 оны 8 сарын 24-нөөс Зөвлөлтийн үнэт цаасны хэвлэлийн алдарт “Гознак” хэвлэх үйлдвэрт бар зургийн зураачаар ажиллах болжээ.

Дубасов 1922 оны 8 сарын 24-нөөс Зөвлөлтийн үнэт цаасны хэвлэлийн алдарт “Гознак” хэвлэх үйлдвэрт бар зургийн зураачаар ажиллах болжээ.

Орос, Монгол гэлтгүй зураачид усан будгийн зориулалтын биржгэр цаасыг Газнаак хэмээн нэрлэдэг нь угтаа хэвлэх үйлдвэрийн нэр нь юм шүү дээ.
Зөвлөлт засаг шинэ үндсэн хууль баталсантай холбогдуулан төрийн сүлдийг шинээр зохиоход Иван Дубасов эцсийн сонгогдсон энэ хувилбарыг зохион бүтээжээ.


 
СССР-ын төрийн сүлд. 1923 оны 6 дугаар сарын 6

“Гознак”-ын ерөнхий зураач болсон тэрээр 1924 оноос Зөвлөлтийн мөнгөн дэвсгэртүүдийн эх загварыг бүтээж эхэлсэн байдаг.
Иван Иванович 1971 онд 74 нас хүртлээ 49 жилийн турш хариуцлагатай энэ албыг хашжээ. Тэрээр үнэт цаасны эх загваруудаас гадна олон тооны одон медалиудыг  бүтээсний дотор эхийн алдар одонгуудыг 1944 онд зуржээ.

Тэрээр үнэт цаасны эх загваруудаас гадна олон тооны одон медалиудыг  бүтээсний дотор эхийн алдар одонгуудыг 1944 онд зуржээ.


 
1925 оны 3 рубль



 
Лениний одон


 
Алтан од одон


 
1961 оны 100 рубль нь тухайн үеийн хамгийн том дэвсгэрт бөгөөд 1991 он хүртэл гүйлгээнд ашиглагдаж байв.

Дэлхийн II дайны дараа “Гознак” үнэт цаасны үйлдвэр “ах, дүү” гэгдэх Монгол, БНАГАУ, Польш, Хятад, Чехословак, Албани зэрэг социалист орнуудын мөнгөн дэвсгэртүүдийн эх загварыг Иван Дубасов гүйцэтгэсэн байх юм. Иван Иванович Дубасовын хувийн амьдралаас нь цухас дурдахад, 1923 онд Вера Сергеевнатай гэрлэжээ. Тэднийх Александр, Надежда, Людмила, Евгений гэсэн дөрвөн хүүхэдтэй. Александр Иванович Дубасов бол миний багш юм.

Дэлхийн II дайны дараа “Гознак” үнэт цаасны үйлдвэр “ах, дүү” гэгдэх Монгол, БНАГАУ, Польш, Хятад, Чехословак, Албани зэрэг социалист орнуудын мөнгөн дэвсгэртүүдийн эх загварыг Иван Дубасов гүйцэтгэсэн


Багш минь Монгол төгрөгийг аав нь зурсанд бахархаж явдгаа дахин дахин ярьдагсан. Хожим Александр Иванович  миний дипломын технологийн  салбарын удирдагч  болохдоо Монгол  төгрөгийг  судлахыг дахин, дахин захиад манай уламжлалаар духан дээр минь үнэрлэн үлдэж билээ.

Александр Иванович Дубасов эртний сайхан ерөөлөөр бидний диплом гардуулах ёслолд оролцон надад болон олон сайхан гадаадын нөхдөд минь диплом гардуулахдаа “Хичээгээрэй хүү минь” гэж миний чихэнд шивнэн хэлснийг нь одоо ч дотроо санаж явдаг.


Монгол төгрөгийг зурсан Дубасов Зөвлөлтийн төрийн сүлдийг бүтээжээ   
Үзсэн: 8875 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй