ОХУ-ын Сочи хотод 12 дугаар сарын 6-19-ний өдрүүдэд Орос улсын шилдэг 24 баг, шилигдэн оролцох дэлхийн 8 баг нийт 32 баг “Өсвөрийн лигийн аварга шалгаруулах цомын тэмцээн”-д өрсөлдөнө.
Монгол Улсын өсвөр үеийн эрэгтэй шигшээ баг энэхүү тэмцээнд урилгаар оролцож байна.
Тэмцээн тойргийн журмаар барилдаж аваргаа тодруулна.
Урилгаар Солонгос, Франц, Куба, Монгол, Грек, Бразил, Словени, АНУ-ын өсвөрийн тамирчид оролцох юм байна.
Монгол Улсын багийн бүрэлдэхүүнд дасгалжуулагч МУХБ, МУГТ Х.Цагаанбаатар, ОУХМ Д.Алтансүх, Олон улсын шүүгч М.Нямжаргал багтаж байна. Тэмцээнд:
-50кг А.Бум-Эрдэнэ
-55кг Д.Алтанцоож
-60кг Н.Тэгш-Очир
-60кг Б.Цолмон-Од
-66кг Б.Хангал
-73кг Б.Далайцэрэн
-81кг Б.Тэмүүлэн
-81кг Б.Мөнгөндөл
-90кг Н.Амартүвшин
+90кг Г.Мөнхбагана нар өрсөлдөнө.
| Өсвөр үеийн эрэгтэй тамирчид “Лигийн аварга шалгаруулах тэмцээн”-д өрсөлдөнө | ||
| Үзсэн: 84 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.