Шууд Chart

Бизнес эрхлэгчдийг дэмжиж хамгаална

2013-10-10 13:13:39

ШӨХТГ, МҮХАҮТ газар хамтран ажиллах санажм бичигт гарын үсэг зурлаа. Талууд цаашид зах зээлд чөлөөт өрсөлдөөнийг дэмжин хөгжүүлэх, зах зээлд нэвтрэх саадыг арилгах замаар бизнесийн орчинд шударга өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлж, аж ахуй эрхлэгчийн өрсөлдөх чадварыг дээшлүүлэхэд чиглэсэн үйл ажиллагааг зохион байгуулна. Тухайлбал талууд хуулиар олгогдсон бүрэн эрхийнхээ хүрээнд өрсөлдөөний нөхцлийг бүрдүүлэх, хамгаалахад чиглэсэн төрөөс баримтлах бодлогыг хамтран боловсруулж, хэрэгжүүлэхээс гадна бизнес дэх төрийн оролцоо, зохицуулалтуудыг багасгахад чиглэсэн бодитой алхамуудыг авч хэрэгжүүлэх, энэ чиглэлээр эрх зүйн орчинг боловсронгуй болгоход анхаарлаа хандуулна. Түүнчлэн өрсөлдөөнийг хязгаарлахад чиглэсэн хууль тогтоомж, стандарт, журам, олгож буй зөвшөөрөл, лицензүүдийг Өрсөлдөөний тухай хуулийн 13 дахь зүйлийн хэрэгжилтийг хангах хүрээнд хяналт тавьж тэдгээрт өөрчлөлт оруулах саналыг бизнес эрхлэгчдийн саналд үндэслэн боловсруулж хэрэгжүүлэх, жижиг дунд үйлдвэрийн хөнгөлөлттэй зээл, худалдан авах үйл ажиллагаа шударга өрсөлдөөний зарчмаар явагдаж буй эсэхэд хяналт тавьж, шаардлагатай тохиолдолд эрх зүйн орчинг боловсронгуй болгох бодлого зохицуулалтыг авч хэрэгжүүлнэ.


Бизнес эрхлэгчдийг дэмжиж хамгаална   
Үзсэн: 938 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй