Олон улсын хөлбөмбөгийн холбоо (FIFA) 2026 оны ДАШТ-ий үеэр гарсан хэд хэдэн зөрчилтэй холбоотойгоор Аргентины Хөлбөмбөгийн холбоо (AFA) болон тус улсын шигшээ багийн зарим тоглогчид холбогдуулан сахилгын мөрдөн шалгах ажиллагаа эхлүүлсэн талаар Ройтерс агентлаг мэдээллээ.
Тодруулбал, мөрдөн шалгалтын гол үндэслэл нь Аргентины шигшээ баг Английг хожсоны дараа "Мальвины арлууд Аргентиных" гэсэн бичигтэй зурагт хуудас өргөсөн явдал аж. ФИФА уг үйлдлийг спортын арга хэмжээнд улс төрийн агуулгатай мэдэгдэл хийсэн байж болзошгүй гэж үзэн шалгаж байгаа юм.
Үүнээс гадна Испанид 1:0-ээр ялагдсан дэлхийн аваргын шигшээ тоглолтын дараа талбай дээр гарсан мөргөлдөөнийг мөн шалгалтад хамруулжээ. Аргентины тоглогч Леандро Паредес, Науэль Молина, Тьяго Альмада, туслах дасгалжуулагч Роберто Аяла, Испанийн хагас хамгаалагч Гави нарыг спортын бус авир гаргасан байж болзошгүй гэж үзэж байгаа аж.
Түүнчлэн хөгжөөн дэмжигчдийн ялгаварлан гадуурхсан уриа, дохио зангаа, тоглолт хоцорч эхэлсэн, аюулгүй байдлын журам зөрчсөн, үзэгчид эд зүйл шидсэн зэрэг асуудлыг мөн нэгтгэн шалгаж эхэлжээ.
ФИФА холбогдох талуудад тайлбар, хамгаалалтаа гаргах боломж олгосны дараа сахилгын хороо эцсийн шийдвэрээ гаргах бөгөөд торгууль ногдуулах, тоглогчдыг тодорхой хугацаагаар эрх хасах, Аргентины Хөлбөмбөгийн холбоонд сахилгын арга хэмжээ авах зэрэг шийдвэр гаргах боломжтой юм.
| ФИФА Аргентины Хөлбөмбөгийн холбоонд сахилгын мөрдөн шалгах ажиллагаа | ||
| Үзсэн: 52 | Mongolian National Broadcaster |

Үндэсний телевиз
Сэтгэгдэл бичих:
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.