Шууд Chart

“Рио-2016” олимпийн медалийг олон нийтэд танилцууллаа

2016-06-15 10:28:16

Бразилийн Рио-де-Жанейро хотноо болох зуны олимпийн XXXI наадмын медалийг олон нийтэд танилцуулжээ. Наадамд зориулж 500 грамм жинтэй 2488 медаль хийсэн байна. Тодруулбал, 812 нь алт, 812 нь мөнгө, 864 нь хүрэл аж.

Гэхдээ мөнгө, хүрэл медалийг хийхдээ 30 хувьд нь дахин боловсруулсан материал ашигласан гэнэ. Мөн бүчийг нь хуванцар савыг дахин боловсруулж хийжээ. Медаль дээр “Рио-2016” логог тойрон эртний Грекийн бэлгэдэл болох навчийг дүрсэлсэн аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

“Рио-2016” олимпийн медалийг олон нийтэд танилцууллаа  
Үзсэн: 1010 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй