Шууд Chart

Д.Ганбаатарын "Mongolian Saturday" морь яг одоо уралдах гэж байна

2016-06-15 10:51:41

Их Британийн Беркшир дэх "Royal Ascot" нэртэй хурдан морины бооцоот уралдаанд Монгол Улсын алдарт уяач Э.Ганбат Монгол Улсын тод манлай уяач Д.Ганбаатарын "Mongolian Saturday" морийг өнөөдөр уралдуулах гэж байна. Энэ тухайгаа Э.Ганбат дөнгөж сая фэйсбүүк хуудаснаа бичиж, зургаа нийтэлжээ.

Тэрбээр энэ морийг 1006 метрийн зайтай "King's Stand Stakes" уралдаанд оролцуулах бөгөөд өнгөрсөн жил АНУ-д болсон "Breeders' Cup" тэмцээнд түрүүлж, нэг сая долларын бай хүртэж, шуугиан тарьж байсан билээ.

Сонирхуулахад, "Royal Ascot" уралдаан нь 1711 оноос эхлэлтэй аж.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Д.Ганбаатарын "Mongolian Saturday" морь яг одоо уралдах гэж байна  
Үзсэн: 972 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй