Шууд Chart

Бүжиг дэглээчдэд тав хоногийн сургалт явууллаа

2016-06-16 10:30:47

Монголын мэргэжлийн бүжиг дэглээчдийн холбооноос бүжиг дэглээчдийн мэргэжил дээшлүүлэх тав хоногийн сургалтыг БСШУЯ-ны дэмжлэгтэйгээр зохион байгууллаа.

Уг сургалтын зорилго нь Монгол Улсын  театр, чуулгын бүжиг дэглээчид, багш нарын дэглэлт, найруулах ур чадварыг дээшлүүлэх, өнөөгийн  бүжгийн онол, чиг хандлагын талаарх мэдлэг олгох, мэргэжлийн бүжиг дэглээчдийн суурь мэдлэгт түшиглэн орчин үеийн бүжгийн хөгжлийн чиг хандлагыг багтаасан онол, практик хосолсон мэдлэгийг  цогцоор нь  олгоход оршиж байгаа юм.  

Энэхүү сургалтаар бүжгийн хувцасны дизайн, хөгжим сонгох, клавиртай ажиллах, тайзны  гэрэлтүүлгийн талаарх онолын мэдлэг, гэрлийн дизайн гаргах, театрын үйл ажиллагааг төлөвлөх, бүжгийн анатоми, бэртлээс урьдчилан сэргийлэх зөвлөмж өгөх, бүжгийн найруулагчийн төлөвлөгөө гаргах, зураглал хийх талаарх мэдлэгийг мөн олгосон юм.

Нийтэлсэн: У.Баярсайхан

Бүжиг дэглээчдэд тав хоногийн сургалт явууллаа  
Үзсэн: 1105 Mongolian National Broadcaster  

Сэтгэгдэл бичих:

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд MNB.mn хариуцлага хүлээхгүй болно. ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 70127055 утсаар хүлээн авна.
1000 Сэтгэгдэлээ бичнэ үү

Бидэнтэй нэгдээрэй